Нийгэм мэдээ

“Гэрэлтүүл” тайван жагсаал өнөөдөр болж, перформанс арт үзүүлнэ

Хараат бус залуучуудын сайн дурын “Гэрэлтүүл” нэгдэл, хөдөлгөөн 2023.01.08 буюу өнөөдар 13:00-16:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд тайван жагсаал зохион байгуулахаар болжээ. Мөн энэ хүрээнд үйлдлийн буюу перформанс арт, инстолляц арт зэрэг олон нийтэд чиглэсэн урлагийн бүтээдүүдийг толилуулж, тайван жагсаалын утга агуулгыг илэрхийлэх аж.

Тэдний зүгээс хариуцлагатай, үнэн засгийг бүрдүүлэхийн тулд хамтдаа сэтгэл хөдлөлөө дарж, ухамсартайгаар, шат дараатайгаар тэмцэх учиртайг сануулсан байна. Мөн хамгийн гол нь, Үндсэн хуулиар олгогдсон жагсаал, цуглаан зохион байгуулах эрх зүйн орчин учир дутагдалтай байгааг онцлоод, өнөөдрийн тайван жагсаалынхаа шаардлагуудын нэг болгожээ.

“Гэрэлтүүл” хөдөлгөөнөөс “Жагсаал, цуглаан зохион байгуулах журмын тухай хууль нь өөрөө Үндсэн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөөр байсаар байна. Жишээ татахад, 2022 оны 12-р сард иргэн Б.Бат-Очирын санаачилсан тайван жагсаалыг “Олон улсын өвлийн аялал жуулчлалын өдрүүдтэй давхацсан” гэх хуульд заагаагүй шалтгаанаар бүртгээгүй. Мөн 2018 онд иргэн Б.Б мөн ижил хүсэлт тавихад “Номин Карнавал” зохион байгуулагдаж байгаа гэх үндэслэлээр бүртгээгүй юм. Мөн Төрийн ордны гадаа эсэргүүцэл илэрхийлсэн ард иргэдийг цагдан хорьж, үзэл бодлоо илэрхийлж буй иргэдийг удаа даран шалган хүний эрхийг ноцтой зөрчсөөр байгаа билээ.

Иймд тайван жагсаал цуглаан зохион байгуулах эрхээ олж авахгүй бол Үндсэн хууль зөрчсөн жагсаалын тухай хуулиар бамбайлан тайвнаар жагссан иргэдийн эрхэд ноцтой зөрчил учирч, баривчилж, хорьж, дарамталж сэтгэлзүйн хүнд гэмтэл учруулж нийгмийг айдаст автуулж байгааг хүлээн зөвшөөрч болохгүй. Хүний эрхийг хязгаарлах хэмжээ нь хязгаарлах болсон зорилготой тэнцүү чанартай байх ёстой. (Хязгаарлалт зорилгоос хэтэрсэн байж болохгүй) Жишээлбэл, жагсаал цуглааныг албадан тараах журмыг хуульд нарийвчлан заагаагүй бөгөөд нийгмийн хэв журам, нийтийн эрүүл мэнд, ёс суртахуун, бусдын эрх, эрх чөлөөнд хохирол учруулахааргүй илт тайван жагсаал, цуглааныг албадан тараах нь хүний эрхийн зөрчил болно” хэмээн бичжээ.

Тэдний тайван жагсаалд бүртгүүлэхийн тулд доорх QR кодыг уншуулах юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button