Цас хусдаг тэрэг бүтээсэн Ц.Оргилболд: Арван жилд 150 удаа өөрчилж, өөлөх зүйлгүй болголоо

Цас арилгах тэргийг зохион бүтээж, 11 жилийн турш хөгжүүлэхдээ 150 гаруй туршилтыг хийж энэ онд төгс болгож чадсан, зохион бүтээгч Ц.Оргилболдоос зарим зүйлийг тодрууллаа.
-Цас арилгах тэргийг хэзээнээс үйлдвэрлэж эхэлсэн бэ?
-Одоогоос 11 жилийн өмнө буюу 2012 онд үйлдвэрлэж эхэлсэн. МҮОНТ-ээс зохион явуулдаг “Залуу зохион бүтээгч” уралдаанд энэ санаагаараа оролцоод хоёрдугаар байрт шалгарсан юм. Түүнээс хойш тасралтгүй хөгжүүлж, бүтээлээ улам төгөлдөржүүлсээр яваад өдийг хүрсэн. Одоо нэмж сайжруулах зүйл үлдээгүй, өөлөх юмгүй болсон гэж хэлж болно. Учир нь өнгөрсөн хугацаанд 150 гаруй өөрчлөлтийг туршиж, хийж үзсэн.
-Үйлдвэрлэхээс өөрөөр бусад албан байгууллагын гадаах талбайн цасыг цэвэрлэх үйлчилгээ үзүүлдэг үү, эсвэл зөвхөн худалдаалдаг уу?
-Манайх зөвхөн худалдаалдаг. Энэ жилийн хувьд хөвсгөр болон хатуу зузаан цасанд зориулсан хоёр шинэ загварыг гаргасан. Мөн нимгэн цасыг хусахад зориулсан 20,000 төгрөгийн хусагчийг мөн үйлдвэрлэсэн. Хөвсгөр цасанд зориулсан хусагч 100,000 төгрөг, зөвхөн зузаан цасанд зориулж үйлдвэрлэсэн нь 250,000 төгрөгийн үнэтэй.
-Тэрэг үйлдвэрлэхэд хэрэглэгдэх материалаа дотоодоос авдаг уу гаднаас уу?
-Бүх материал, дугуй зэргээ эндээсээ авдаг. Гурвалжингийн гүүр гэдэг ч юм уу тохирох зүйлсийг маань худалдаалж байгаа л бол хаанаас ч авч болдог. Өртөг үнийн хувьд 200,000 төгрөгт багтаадаг
-Үйлдвэрийн хүчин чадлын тухайд. Жилд болон өдөрт хэдэн ширхэг тэрэг үйлдвэрлэх боломжтой юм бол?
-Өнгөрсөн жил л гэхэд 200 гаруйг хийсэн. Тасралтгүй дагнаад хийвэл 7 хоногт 50 ширхэгийг үйлдвэрлэх боломжтой.
Хэмжээний хувьд хөвсгөр цасны тэрэг:
- Шанаганы өргөн - 125 см
- Шанаганы өндөр - 20 см
- Урт -120 см
- Жин -5 кг
- Дугуйн тойрог - 80 мм
- Баталгаат хугацаа- 12 сар
Зузаан цасны тэрэг:
- Шанаганы өргөн-65 см
- Шанаганы өндөр -40 см
- Урт -120 см
- Жин-15 кг
- Дугуйн тойрог-250 мм
- Баталгаат хугацаа - 12 сар юм байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хужаад үйлдвэрлүүл. Монголууд уран хашгирч авчраад чавчаад шахаад гоё. Монголд хийвэл хэн ч тоохгүй хог хог гээд
neg hudaldaani gudmaaraa dundaa gantsiig avchihdaggui tsacaa hurzeer nudeed l unen teneg uls shuu
ootei zam tagtrashsan tsasan deer ywahgui ym blee. bur uharsan elersen balarsan ym l hiigeed bhiin mongolchuud
Чи улирч б##раагүй юм хийгээч, ухаантаан.
Xaanaax avj bolox ve
иймхэн юм хийчихээд тэрнийг нь бас сурт##чилаад хэлэх үг ##га даа
Чи бол хүрз ч барьж үзээгүй тэнэг бна
юу гэж хуцаад бнаа
Mundag bnaa. Amjilt.
Hundruulegch nemdeg bolgochihwol buur nice boloh ym shig sanagdlaa.
Худ##даж авья хаанаас авах вэ
Хот тохижуулахууд авч ажилчиддаа өгмөөр юмаа орлн сууцан дунд явахад асууд##тай бна шүү
Ийм сайхан юм хийчихсэн байхад нөгөө сэтгүүлч нар хаана хов базаж явнаа. Шүүрч аваад TV гээр сурт##члаад ажилд оруулаачээ
Баяр хүргэе Сайхан Монголоо хөгжүүлэхэд ийм бүтээлч З##уу сайхан байна .Амжилт
Энэ жижигийг нь 2 жил хэрэглэсэн. Маш зөв шийдэлтэй хийгдсэн байсан. Цасыг дагтаршаагүй байх үед нь эхлэж 1 хүний зам гаргаад, дараа нь өргөсгөх маягаар ажиллахад үр дүн нь илүү шиг санагдана.
Uilmaar te ene
Сөх үүд үүнийг авч хэрэглэх хэрэгтэй