НИЙГЭМ

Говьсүмбэр аймгийн баяжуулах үйлдвэрт осол гарч, хүн нас баржээ

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Төмөр зам багийн Хурын ногоон нуур гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 10 км/-т зэс баяжуулах үйлдвэрийн бутлуурын машинд /гүн 3 м/ хүн унасан байна. Энэ талаарх дуудлагыг 2019 оны аравдугаар сарын 15-ны өдрийн 14:09 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн 7 алба хаагч, 1 автомашинтайгаар 10 км зам туулан 14:56 цагт хүрэлцэн очиж, иргэн Б /39 настай, эрэгтэй/-ын цогцсыг гарган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорт хүлээлгэн өгсөн байна.

Н.ГАН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button