ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Ногоон нуурт 1008 айлын орон сууц барихаар 82 иргэнд 6.4 тэрбумын төлбөр өгчээ

Барилга хот байгуулалтын сайд солигдоод удаагүй. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг тус албан тушаалд энэ нэгдүгээр сарын 5-ны өдөр тус албан тушаалд томилсон юм. Түүний анхаарч ажиллах ёстой ажлуудын нэг бол 2019 оноос Сүхбаатар дүүргийн IX хороонд эхлүүлсэн "Ногоон нуур 1008 айлын орон сууц" төсөл билээ.

Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн орон сууцын бүтээн байгуулалтад тусламж үзүүлэх тухай төсөл хэрэгжүүлэх албан протоколд 2019 оны долоодугаар сард гарын үсэг зурж, ТЭЗҮ, ажлын зураг төслийг БНХАУ-ын талд хүлээлгэн өгсөн байдаг.

БНХАУ хэмээн дурдаж буй нь учир нь тус улсын Засгийн газраас манай улсын Засгийн газарт 350 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр энэхүү төслийг хэрэгжүүлж буй. Энэ нь одоогийн ханшаар 176 тэрбум төгрөгтэй тэнцэж байгаа юм. Төсөл хэрэгжүүлэх нэгж БНХАУ-ын Төслийн менежментийн баг тендэр зарлан, “Хятадын 2 дахь Металлурги групп корпорац” ХХК-ийг ерөнхий гүйцэтгэгчээр шалгаруулснаар гэрээ байгуулан ажиллаж байгааг БХБЯ тухайн үед мэдээлж байсан.

Энэхүү төслийн барилгын ажлыг 2022 оны зургаадугаар сард эхэлсэн юм. Төслийн ажлыг эхлүүлэх үедээ 36 сарын хугацаанд уг төслийг дуусгавар болгоно хэмээж байв.

Тэгвэл өнгөрсөн онд энэхүү төслийн газар чөлөөлөлтөд хэчнээн төгрөг зарцуулсныг нь шилэн данснаас судаллаа. Уг төслийн газар чөлөөлөлтийн төлбөрийг 2022 оны тавдугаар сараас өгч эхэлжээ.

  • Тавдугаар сард - 784,923,377- 11
  • Зургаадугаар сард - 396,488,634 - 9
  • Долоодугаар сард - 46,345,840 - 1
  • Наймдугаар сард - 282,400,613 - 9
  • Есдүгээр сард - 1,159,685,465 - 12
  • Аравдугаар сард - 594,331,331 - 11
  • Арваннэгдүгээр сард - 158,996,200 - 3
  • Арванхоёрдугаар сард - 858,351,882- 4 иргэнд тус тус газар чөлөөлөлтийн төлбөр өгсөн байна.

Үүнийг тооцоод үзвэл 2022 онд 4.28 тэрбум төгрөгийг давхардсан тоогоор 60 иргэнд олгожээ.

Тэгвэл 2021 оны шилэн дансанд,

  • Нэгдүгээр сард- 382.4 сая - 4
  • Хоёрдугаар сард- 382.4 сая- 4
  • Наймдугаар сард- 130.8 сая- 3 буюу нийт давхардсан тоогоор 11 иргэнд 895.6 сая төгрөгийг газар чөлөөлөх төлбөрт өгчээ.

Энэхүү төслийн хүрээнд 2020 онд,

  • Наймдугаар сард - 995.3 сая- 7
  • Арванхоёрдугаар сард- 245.7 сая- 4 иргэнд газар чөлөөлөх төлбөр өгсөн аж.

Тус яамны шилэн данснаас тооцоолоход гурван жилийн хугацаанд нийт 6.42 тэрбум төгрөгийг давхардсан тоогоор 82 иргэнд газар чөлөөлөх төлбөрт өгсөн гэсэн үг. Нэг иргэнд дунджаар 78.3 сая төгрөг ногдох юм. Гэвч энэ нь механик тооцоолол бөгөөд газар чөлөөлөх төлбөр нь харилцан адилгүй байв.

Мөн 2019-2022 оны хооронд улсын төсвийн санхүүжилтээр нийт 17 тендерийг тус төсөлтэй холбоотойгоор зарлажээ. Тендерийн нийт өртөг 3.41 тэрбум төгрөгтэй тэнцэх юм. Үүнээс барилгажих талбайн харуул хамгаалалтын үйлчилгээнд дөрвөн удаа тендер зарласан бөгөөд 1.5 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.

"Ногоон нуур 1008 айлын орон сууц" төсөл нь 21 давхар бүхий найман блоктой, нийт 84833.6 м2 талбайтай байх юм. Мөн 7519 м2 ил болон газар доорх нэгдсэн автомашины зогсоолтой, иж бүрэн инженерийн дэд бүтэц, шугам сүлжээтэй, 2420 м2 явган хүний талбай, 1262 м2 хүүхдийн тоглоомын талбай, 7270 м2 ногоон байгууламжин талбайтай байхаар төлөвлөсөн байдаг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
mgl hyn
mgl hyn
2023-01-09 10:26

zawaarsan zugi shorgooljnii yyr barih hend heregtei yum be

Зочин
Зочин
2023-01-09 17:01

Хятадгүй ч юм ##га

Холбоотой мэдээ

Back to top button