Гадаад мэдээДЭЛХИЙ
Бразилийн нийслэлд онц байдал тогтлоо

Бразилийн Ерөнхийлөгч Жаир Болсонару эмх замбараагүй байдал дэгдсэнтэй холбоотойгоор нийслэл хотдоо энэ сарыг дуустал онц байдал тогтоожээ.
Өмнөх Ерөнхийлөгч Жаир Болсронаругийн дэмжигч, тойрон хүрээлэгчид энэ үймээнийг дэгдээсэн бөгөөд Парламентын болон Ерөнхийлөгчийн ордон, Дээд шүүхийн байр руу дайрч, заримыг нь эзэлж аваад эвдэн сүйтгэсэн байна. Хэрэг явдал ингэж эргэсэн тул Ерөнхийлөгч Лула да Сильва нийслэл хотод цэрэг оруулж, энэ сарыг дуустал онц байдал тогтоожээ. Тэрээр өөрөө эх орноо орхин гарсан аж.
Европын холбоо болсон явдлыг яг одоо үнэлж байгаа бөгөөд ямартай ч хууль ёсоор сонгогдсон Ерөнхийлөгч Лула да Сильваг ямар ч тохиолдолд дэмжинэ гэдгээ илэрхийлээд байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.