Нийгмийн

PUBG Mobile төрлийн ДАШТ-д манай улсын багууд 4,5 дугаар байр эзлэв

PUBG Mobile-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гранд финалын шат Индонез улсын нийслэл Жакарта хотод боллоо. Дэлхийн хамгийн шилдэг 16 баг өрсөлдсөн уг тэмцээнд манай улсын хоёр баг оролцсоноос "Godlike Stalwart" 4-р байр, "IHC Esports" 5-р байрыг тус тус эзэлжээ. 

Тэмцээний шилдэг тоглогчоор "Godlike Stalwart" багийн TOP буюу А.Бүрэнбаяр тодорсон юм. Гурав дахь удаагаа зохиож буй "PMGC - PUBG Mobile Global Championship" тэмцээнд Туркийн "S2G Esports" баг түрүүлсэн бөгөөд цомын эзэд 510 мянган ам.долларын эзэн болсон юм. Харин "Godlike Stalwart" баг 200 мянган ам.доллар, "IHC ESPORTS" баг 151 мянган ам.долларын шагналыг хүртжээ.

С.Сувдансондор

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button