Гадаад мэдээДЭЛХИЙ
Лула да Сильва нийслэлдээ эргэж иржээ

Бразилийн Ерөнхийлөгч Лула да Сильва нийслэлд эргэж очжээ. Эмх замбараагүй байдал дэгдсэний дараа тэрбээр нийслэлийг орхиж яваад байсан юм. Зарим хэвлэлд түүнийг эх орноо орхисон ч гэж бичсэн билээ.
“Одоо би Бразилиа /нийслэл/ руу буцаж байна. Тэнд очоод үймээн дэгдээгчдэд эзлэгдсэн гурван газраар орно. Дахиж ийм явдал гарахгүй гэдэгт итгэж байна” гэж тэрбээр мэдэгджээ. Мөн “Эсэргүүцлийн хөдөлгөөнийг зохион байгуулж, санхүүжүүлсэн этгээдүүдийг олж, хариуцлага хүлээлгэнэ” гэсэн байна.
Бразил улсад өнгөрсөн амралтын өдрүүдэд Ерөнхийлөгч Лула да Сильваг эсэргүүцсэн хөдөлгөөн эмх замбараагүй явдал болон өргөжиж, Парламент, Дээд шүүх, Ерөнхийлөгчийн ордныг эзэлж, эвдэн сүйтгэсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.