Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин
Бразил: Цэрдийн галавын үеийн мэлхийн шинэ төрлийг нээн илрүүлжээ

Палеонтологичид Бразилаас үл мэдэгдэх мэлхийн төрөл зүйлийн чулуужсан үлдэгдлийг илрүүлсэн талаар "Ameghiniana" сэтгүүлд дурджээ.
Уг олдворыг Сан Пауло хотоос олжээ. "Baurubatrachus" овгийн энэхүү мэлхий нь Цэрдийн галавын үед амьдарч байсан аж. Үлэг гүрвэлүүдтэй хамт нэг бүс нутагт амьдардаг байжээ.
Энэхүү шинэ төрөл зүйлийн нэг онцлог нь толгойн хажуудаа чихний хэнгэрэг доороо нүхтэй юм байна. Тус мэлхийн олдвор нь эрдэмтдэд мэлхийнүүд хэрхэн хөгжсөн тухай ойлголтыг өгсөн ажээ.
Шинэ нээлтээ "Baurubatrachus santosdoroi" гэж нэрлэжээ. Уг хоёр нутагтан амьтап Бразилийн Минас Жерайс мужаас олдсон "Baurubatrachus pricei"-ээс хэдэн сая жилийн өмнө амьдарч байсан нь эрдэмтдийн анхаарлыг татсан байна.
Н.АННА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.