Нийгмийн
"Амгалан" ДЦС: Зуухыг засаж байна, орой гэхэд айлууд устай болчихно

"Амгалан" дулааны станцад өчигдөр /2023.01.08/ гэмтэл гарч зарим хорооны халуун усыг хязгаарлаад буй. Тус станц Улаанбаатар хотын зүүн хэсгийг дулаанаар хангадаг юм.
Энэ талаар албаны хүнээс тодруулахад, "Гарсан гэмтлийг засварлахаар ажиллаж байна. Мөн гэмтэл үүссэн шалтгааныг тодруулж байгаа бөгөөд албанынхан хуралдаж байгаа. Гэмтэлтэй холбоотойгоор дотооддоо засвар хийж байгаа тул халуун усыг түр хугацаанд хаасан. Засвар орой дуусаж, халуун усыг хэвийн өгч эхэлнэ" гэв.
Тус гэмтлийн улмаас Баянзүрх дүүргийн 14, 25, 26 дугаар хорооны халуун усыг хязгаарлаад байгаа аж.
Тодруулбал, Амгалан дулааны станцын нэг зууханд гэмтэл гарсaн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ийм томхон Дулааны станц хотын хойд хэсэгт бариад төвийн дулаанд татаад холбочиход Улаанбаатар утаанаас с##ах 50%-ын ажил нь юм шдэ
Атомын ЦС яар##тай Француудтай хамтарч барих хэрэгтэй....
Дамбын хийдээс зүүн тийш Улиастайн аманд цахилгаан станц барьв## хойд чиглэл барилгажих боломжтой. Улиастай - Дамбыг холбосон тунелийг бид барьж чадна.
Хариуцлагатай байх нь хамгийн чух## байна Нийслэл хотоо дулаан тас##дуулахгүй л байлгах нь чух## юм