Бразил: Лула да Сильва үймээн дэгдээгчидтэй хариуцлага тооцож байна

Бразилийн цагдаа нар өчигдөр экс ерөнхийлөгч Жаир Болсонаругийн дэмжигчдийн хуаран руу дайран орж, хүчээр буулгажээ. Энэ үеэр эсэргүүцэл үзүүлсэн 1500 хүнийг баривчилсан байна.
Бослого эсэргүүцлийн эхэн үед эх орноо орхин гарсан Ерөнхийлөгч Лула да Сильва өчигдөр нөхцөл байдал тогтворжсоны дараа нийслэлд эргэн ирсэн бөгөөд эсэргүүцэгчдийн “террористууд” хэмээн нэрийдэж, хариуцлагаа тооцно гэсэн амлалтаа ийнхүү хэрэгжүүлж байна.
Түүний цалам жагсагчдаас гадна зохион байгуулсан этгээдүүд рүү чиглэж буй. Энэ ажил давхар хийгдэж байна.
Цагдаа нар өчигдөр босогчдыг Бразилиагийн төв, Парламент, Ерөнхийлөгч, Дээд шүүхийн байр руу зохион байгуулалттайгаар зөөж байсан 40 автобусыг хурааж авсан талаар Хууль зүйн сайд Флавио Дино мэдэгдсэн.

Мөн нийслэл Бразилиа хотын захирагч Иванейс Рочаг Дээд шүүхийн шийдвэрээр албан тушаалаас нь 90 хоногийн хугацаатай түдгэлзүүлжээ. Шүүгч Александр де Мораес түүнийг үймээн самуунаас урьдчилан сэргийлж чадаагүй хэмээн буруутгасан.
И.Роча энэ хэрэгтээ буруутах нь тодорхой болоод байна. Учир нь, тэрбээр ням гарагт яг энэ асуудлаар өөрийгөө буруутгаж, олон нийтээс уучлалт гуйсан юм байна.
Жагсаалын ард өмнөх Ерөнхийлөгч Жаир Болсонару байгаа гэсэн хардлага хүчтэй байгаа. Тэрбээр үймээн дэгдсэний дараа болж буй үйл явдалд ямар ч хамаагүй гэдгээ твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн. Жаир Болсонару Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсаныхаа дараа Лула да Сильвагийн тангараг өргөх ёслолд оролцож, эрх мэдлээ шилжүүлж өгөх байсан ч оролцолгүй АНУ руу гарч явсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Zow zow
Uuuuuuu kukaaariiikuuuu
om my god