Нийгмийн

М.Оюунчимэг: Би үндэслэлгүйгээр хөрөнгөжөөгүй, АТГ цэг таслал андуурсан байх магадлалтай

Өнөөдөр УИХ-ын Ёс зүйн дэд хороо хуралдаж Л.Болд, Ж.Мөнхбат, М.Оюунчимэг нарын орлого гэнэт өссөн асуудлыг хэлэлцэх ёстой ч хуралдаагүй байна.

Одоогоос сар гаруйн өмнө “Бид уучлахгүй” хөдөлгөөнөөс дээрх гурван гишүүнийг УИХ-ын гишүүн болоод хөрөнгө нь огцом өссөн баримтыг шалгуулах хүсэлтийг УИХ-ын Ёс дэд хороонд өгсөн билээ. Энэ дагуу дээрх гурван гишүүний асуудлыг хэлэлцэхээр болоод байсан юм. Тэгвэл үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх асуудалд холбогдсон гишүүд байр сууриа илэрхийлж эхэллээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хэлэхдээ, “Ганц өгүүлбэр хэлчихье. Харин ч аз таарлаа. Миний хувийн хөрөнгө 20, 30 тэрбум битгий хэл хоёр төгрөг ч нэмэгдээгүй. Иймд "Үнэн мөнийг олж өгнө үү" гэх бичгийг би АТГ-т өгсөн. Харин АТГ надад цэг таслал андуурсан тохиолдол гарсан байж магадгүй гэсэн. Энэ нь УИХ-ын Ёс зүйн хорооны асуудал учир таны хүсэлтийг УИХ-ын Ёс зүйн хороонд шилжүүллээ гэсэн юм. Үүний дагуу би тус хорооны дарга Б.Бат-Эрдэнэ гишүүнд ёс зүйн хороогооо яаралтай хуралдуулж, бодит үнэнийг тогтоож өгөхийг шаардсан. Худал гэдэг нь тогтоогдвол зөрчлийн хуулиар шийтгүүлнэ. Одоо УИХ-ын Ёс зүйн хороо хуралдахыг л хүлээгээд байна” хэмээн ярилаа.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button