Гадаад мэдээДЭЛХИЙ
Суэцийн сувагт 225 м урт онгоц гацжээ

БНХАУ-аас 65.000 тонн эрдэнэшиш тээвэрлэж явсан 225 м урттай “Glory” хэмээх хөлөг онгоц Суэцийн сувагт гацжээ. Онгоц Египетийн Эль Кантара хотын ойролцоо хайргадсан байна. Хөлгийг чирж гаргахыг оролдож байгаа ч одоогоор амжилтад хүрээгүй байна.
Өнгөрсөн жил 400 метр урттай “Ever Given” хөлөг Суэцийн сувагт зургаан хоног гацахад олон улсыг хамарсан нийлүүлэлтийн сүлжээ доголдож байв. Энэ удаа гацсан хөлөг 225 метр урттай учраас сувгийн хөдөлгөөн тасраагүй, бусад хөлөг хажуугаар нь гарч явж байгаа гэж Египетийн эрх баригчид мэдэгдэж байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.