Гадаад мэдээДЭЛХИЙ

Гарет Бэйл тамирчны замналаа орхилоо-Тэр ердөө 33 настай

Уэльсийн шигшээ, Испанийн “Реал” Мадрид багийн довтлогч Гарет Бэйл тамирчны замналаа өндөрлүүлж буйгаа зарлалаа. Тэрбээр өчигдөр твиттер хуудастаа энэ талаар мэдэгджээ. Гарет Бэйл шигшээ баг болон клубын аль, алинд цаашид тоглохгүй гэнэ.

"Нухацтай бодож үзсэнийхээ дараа би тамирчны замналаа клуб болон олон улсын түвшинд дуусгахаар шийдсэнээ зарлаж байна. Би дуртай спортоороо хичээллэж, мөрөөдлөө биелүүлж байгаа үнэхээр азтай хүн. Хөлбөмбөг миний амьдралын хамгийн сайхан мөчүүдийг надад өгсөн. 9 настайдаа анх тоглож эхлэхдээ мөрөөдөж байгаагүй карьераа бий болгож, амьдралаа өөрчлөхөд минь тусалсан олон хүнд би өртэй гэж боддог. Тиймээс би амьдралынхаа дараагийн шат руу шилжихийг тэсэн ядан хүлээж байна" гэж тэрбээр бичжээ.

Гарет Бэйл 2006/2007 оны улиралд “Саутхэмптон”-д тоглож хөлбөмбөгийн замналаа эхлүүлсэн бөгөөд дараа жил нь “Тоттенхэм” очсоноор олон улсад танигдах боломжоо нээсэн юм. “Тоттенхэм”-ийн бүрэлдэхүүнд байхдаа тэрбээр Английн лигийн цомын тэмцээнд түрүүлж, “Аваргуудын лиг”-т тогтмол оролцож, огцом хурдтай жигүүрийн тоглолтоороо алдаршсан юм.

Тэрбээр 2013 онд 100 сая еврогоор үнэлэгдэн Испанийн “Реал” Мадрид багт очиж, “Аваргуудын лиг”-т таван удаа түрүүлсэн юм.

Өнгөрсөн жил АНУ-ын “Лос Анжелес Гэлакси” багт шилжин 13 тоглолтод гурван гоол оруулсан нь түүний сүүлийн улирал байжээ.     

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button