НИЙГЭМНийгэм мэдээ

Шийдсэн асуудал дээр шаламгай тоглогч

"Өргөө" амаржих газрын хашаан дотор БЗД-ийн иргэн машинд төрсөн тохиолдол гарсан. Үүний улмаас эх болон нөхрөөс нь Эрүүл мэндийн салбарын ажилчдынхаа өмнөөс С.Энхболд сайд суудлаасаа буухын өмнөхөн уучлалт хүссэн юм.

Энэ үеэрээ "Тухайн эх баригч харилцаа, хандлагын асуудал гаргасан тул ёс зүйн хариуцлага тооцно. Гэхдээ ажлаас нь халахгүй" гэж мэдээлсэн.

Ийнхүү салбарын сайд нь уучлал хүсэж, асуудлыг хэрхэн шийдвэрлэхээ мэдэгдсээр байтал УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн эх баригчийг хүлээн авч уулзлаа.

Ингэхдээ "Зориулалтын бус орчинд, ур чадвар гарган эх хүүхдийг уулзуулсан Өргөө амаржих газрын эх баригч С.Энх-Амгаландаа талархал илэрхийлье" хэмээв. Мөн эх баригчтай уулзаж буй процессоо хэвлэлээр ч тараагаад амжив.

Нэгэнтээ салбар нь шийдчихсэн тохиолдол дээр хэзээ хойно төрийн түшээ ингэж далийж орж ирснийг өөрийгөө дөвийлгөх гэсэн бяцхан арга гэж нийгмийн сүлжээ шүүмжилж байна.

Э.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2023-01-10 10:50

Гэхдээ л эх баригчийн ур чадвар ш дээ. Ур чадваргүй эх баригч зориул##тын газраа ч чадваргүйгээрээ л байна. Муутгах ш##тгаанаа биш, сайшаах ш##тгааныг илүү дөвийлгөж гэрэл гэгээтэй т##ыг түгээж байв## яасын бэ сэтгүүлч нараа.

Зочин
Зочин
2023-01-10 10:58

Чинбүрэн бүүр сонин санагдаад байхын тэгэж товойлгох гээд байгаа бол. Наад хүндээ байр машин өг л дөө.

Зочин
Зочин
2023-01-10 11:52

Энэ шун##ын тулам новшийг атг нь ш##гаач

зочин
зочин
2023-01-10 15:08

бас л нэг хулгайч ашиг хайгч ш дээ

Зочин
Зочин
2023-01-10 16:24

Авилгач хүний өвчнөөр баяжигч

Зочин
Зочин
2023-01-10 23:05

Үнэнбүрэн, Чинбүрэн нтр гээд өвөрмонгол нэрнүүд л юм шиг байгаамдаа ! Эд нарын зан төлөв нь ч бас л урд зүгийн л санагддаг.

Иргэн
Иргэн
2023-01-11 00:15

Энэ нөхөр эмчийн ажлаа л хийвэл таарна оноо цуглуулдаг болж дээ одоохондоо улс оронд эмч хүрэлцэхгүй байхад попорсон шоугаа боль

Зочин
Зочин
2023-01-11 06:32

Харья#### харг##захгүйгээр иргэдэд үйлчлэх хуулийг Ж.Чинбүрэн санаачилж батлуулсан. Хуулиа мэдэхгүйгээс иргэний эрхийг зөрчсөн бн. Энэ уулз##таар хэн ч хаана ч шууд үйлчлүүлэх эрхээ эдлэх эрхтэйг санууллаа. Мэдээ суд##гаагүй, нэг т##ыг бхрьсан таамаг шар мэдээ бн

Уншигч
Уншигч
2023-01-11 09:22

Зөв шүү, энэ тохиолдолд эмч эмнэлгийн ажилтны буруу огт байхгүй, бас ч өмөөрч ойлгодог их хурлын гишүүн байдаг гэдгийг с##барынхандаа мэдрүүлсэн уулз##т болжээ. Сайн ажиллаж байна, амжилт.

Холбоотой мэдээ

Back to top button