АНУ-ын улстөрчид Жаир Болсонаруг албадан гаргахыг шаардаж байна

АНУ-ын нэр бүхий улстөрчид Флорида мужийн Орландо хотод байгаа Бразилийн экс ерөнхийлөгч Жаир Болсонаруг албадан гаргахыг Ерөнхийлөгч Жо Байденаас шаардах болжээ.
Ардчилсан намын төлөөлөгч Хоакин Кастро "Болсонару Флоридад байх ёсгүй. Бразилд дотоодын терроризмыг өдөөсөн энэ дарангуйлагчийн хоргодох газар АНУ байж болохгүй. Түүнийг Бразил руу буцаах хэрэгтэй" хэмээн илэн далангүй ярьжээ. Өөр нэг гишүүн Александриа Окасио-Кортес твиттер хуудастаа “Болсонаруг орогнуулахаа болихыг шаардсан байна.

Жаир Болсонару Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсаныхаа дараа шууд АНУ руу нисэж, шинэ Ерөнхийлөгч Лула да Сильвагийн тангараг өргөх ёслолд ч оролцоогүй юм. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Бразилийн нийслэл Бразилиад болсон эсэргүүцлийн жагсаал үймээн самууныг далдаас зохион байгуулсан хүн нь чухам түүнийг гэж бразилчууд сэжиглэж буй.

Тэрбээр өчигдөр гэдсэндээ өвдөлт мэдэрсэн учир Орлоандогийн нэгшэн эмнэлэгт хэвтсэн юм байна. 2018 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны ажлаар Минас Жераис мужид явж байхдаа халдлагад өртсөнөөс хойш гэдэс нь ингэж үе, үе өвдөх болсон юм байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭНЭ ЁСТОЙ ТЭНЭГ ХАР МАЛ БАЙСААН БРАЗИЛРУУ НЬ ХӨӨЖ ЯВУУЛАХ ХЭРЭГТЭЙ