Гадаад мэдээДЭЛХИЙ
Парисын Дара эхийн сүмийг 2024 онд нээнэ

Алдарт Парисын Дара эхийн сүм 2024 онд олон нийтэд нээлттэй болно гэж Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон мэдэгдлээ. Тэрбээр Францад албан ёсны айлчлал хийж буй Японы Ерөнхий сайд Фумио Кишидагийн хамт өчигдөр Дар эхийн сүмд очиж, зочиндоо үзүүлж, сонирхуулах ялдамд сэргээн засах ажлын явцтай танилцсан юм байна. “Бидний зорилго өөрчлөгдөөгүй. 2024 онд нээнэ” гэж тэрбээр өгүүлжээ.


Парисын Дара эхийн сүм 2019 онд шатаж, Францын Засгийн газар ард түмний хандиваар сэргээн засах ажил эхлүүлээд буй. Хандивын дансанд тэрбум евро цугласан нь тухайн үедээ олон улсын анхааралд өртөж байсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.