АНУ-д үерийн улмаас бүхэл бүтэн хотыг нүүлгэн шилжүүлжээ

АНУ-ын Калифорни мужийн эрх баригчид зерийн гамшигт өртөхөөс сэргийлж Лос Анжелесээс 140 км зайд орших Монтесито хотын оршин суугчдыг бүгдийг нь нүүлгэн шилжүүлжээ. Хот далайн эрэгтэй ойрхон оршдог нь үүнд нөлөөлсөн байна.
Баян чинээлэг хүмүүсийн гэх тодотголтой уг хотод 9000 гаруй хүн амьдардаг бөгөөд тэдний дунд Британийн ханхүү Харри, телевизийн нэрт хөтлөгч Опра Уинфри, Эллен Де Женерис нарын гэр байдаг аж.
Калифорни муж сүүлийн хоёр хоногийн турш ширүүн бороонд нэрвэгдсэн ч “Илүү ширүүн нь урд байгаа” гэж мэргэжилтнүүд дүгнэсэн учир ийнхүү хотыг тэр чигээр нь нүүлгэн шилжүүлэхээр болсон юм байна. Ширүүн бороо Калифорнийн нийт оршин суугчдын 90 хувьд ямар нэг байдлаар сөргөөр нөлөөлсөн нь АНУ-ын нийт хүн амын 10 хувь гэсэн үг аж. Хоёр хоногийн дотор 560 мянган байшин үерт автаж, хүний амь нас үрэгджээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.