Гадаад мэдээДЭЛХИЙ
Ираны шүүх хөлбөмбөгчинд 26 жилийн ял оноожээ

ОХУ-ын “Трактор” багт тоглож байсан Ираны хөлбөмбөгч Амир Азадани нутгийнхаа шүүхээс 26 жил хоригдох ял сонсжээ. Түүний оролцсон эрх баригчдыг эсэргүүцэх жагсаалын үеэр гурван цагдаа амь насаа алдсан нь хүнд ял оноох үндслэл болсон байна. Хууль бус бүлэглэлүүдтэй урьдчилан үгсэн тохиролцож, нийгмийн эмх журмыг алдагдуулсан гэх зэрэг хэргүүд нэмэгдээд 26 жил болсон аж. Хөлбөмбөгч энэ ялны 16-г эдлээд суллагдах боломжтой юм байна.
Хэвлэлүүд эхлээд Амир Азаданид шүүхээс цаазаар авах ял оноосон гэж мэдээлсэн ч Ираны эрх баригчид үгүйсгэсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.