Нийгэм мэдээ
Морь, машинтай хил зөрчсөн хэргүүдийг илрүүллээ

Сэлэнгэ болон Увс аймгийн хилийн хэсэгт хоёр зөрчил гарчээ.
ХХЕГ-аас өгсөн мэдээллээр, Увс аймгийн Баруунтуруун сум дахь хилийн цэргийн 0311 дүгээр ангийн хариуцсан хэсгээр энэ сарын 4-ний өдөр морьтой хүн ОХУ-ын тал руу хил зөрчин гарч, буцаж ирснийг хуулийн байгууллага шалгаж эхэлсэн байна.
Мөн өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэр буюу улсын хилийн зурвас газарт зөвшөөрөлгүй нэвтэрсэн “ЗИЛ-131” маркийн автомашинтай 11 хүн хууль бусаар самар бэлтгэж байсныг Сэлэнгэ аймаг дахь Хилийн цэргийн 0243 дугаар анги, Цагдаагийн газар, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын захиргааны хамтарсан бүлэг илрүүлжээ.
Хилийн дэглэмийн эдгээр зөрчлийг тагнуул, цагдаагийн байгууллага шалган шийдвэрлэнэ гэлээ.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.