Хятадын засгийн газар жуулчдын хязгаарлалтыг хөнгөвчлөхийг уриалжээ

Хятадын эрх баригчдаас Ковидтой холбоотой хэд хэдэн томоохон хоригийг цуцалж байгаагаа нэгдүгээр сарын 8-ны өдөр зарласан. Тэгвэл 2023 онд Хятадад айлчлах гэж байгаа аялагчдад зориулсан мэдээ байна.
Засгийн газрын мэдэгдэлд дурдсанаар, одоогоор БНХАУ-д бизнес, хөдөлмөр эрхлэх, суралцах, гэр бүлээрээ зочлох, уулзах зорилгоор зорчих гадаадын иргэдийн визний материалыг хөнгөвчлөхөд анхаарч ажиллахаар төлөвлөөд буй.
Хятадад төвлөрсөн маркетинг, судалгааны компани болох Dragon Trail International-ийн гүйцэтгэх захирал Жорж Као тус улс хорио цээрийн дэглэмийг цуцалсны дараа жуулчдад дахин нээхээс өмнө хэд хэдэн зүйл хийх шаардлагатай байгааг CNN Travel-д и-мэйлээр дамжуулан мэдэгдсэн юм.
Тус улсын олон сонирхолтой газруудыг үзэхийг хүсэж буй олон улсын амралт зугаалгын жуулчдад зориулж улаан хивсээ хараахан дэлгээгүй байгаа ч засгийн газар энэ чиглэлээр хязгаарлалтыг хөнгөвчлөхийг уриалж байна. Хэдийгээр гадаадын жуулчид хараахан очиж чадахгүй байгаа хэдий ч өөрчлөлт нь тус улсаас гадуур сурч, ажиллаж буй Хятад иргэдэд таатай байна.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.