Гадаад мэдээДЭЛХИЙ

Шинзо Абэгийн аминд халдсан этгээдийн сэтгэц эрүүл болохыг тогтоолоо

Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэгийн амь насыг хөнөөсөн Тэцүя Ямагами гэгч сэтгэцийн хувьд эрүүлжсэн талаар хэвлэлүүд мэдээллээ. Түүнийг эмнэлгийн шинжилгээ хийсэн хаалттай эмнэлгээс Нара хотын Цагдаагийн гзрын хорих төвд шилжүүлсэн байна.

Нэгэнт сэтгэц нь эрүүлжсэн тул гэм буруугийн асуудал сөхөгдөж буй бөгөөд энэ сарын 13-ны өдөр бусдын амь нас хөнөөсөн, зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэргээр шүүх юм байна.  

Тэцүя Ямагами нь өнгөрсөн оны долдугаар сарын 8-ны өдөр Ерөнхий сайд асан Шинзо Абэг Нара хотод сонгогчидтой уулзаж байх үед нь буудаж амь насыг нь хохироосон юм. Хэргийн газар дээрээ баригдсан тэрбээр мөрдөн байцаалтад “Ш.Абэтэй холбоотой шашны бүлэглэлээс болж гэр бүл нь санхүүгийн хүнд байдалд орж, амьдрал нь там болж хувирсан” гэж мэдүүлсэн байдаг. Түүнээс хойш хаалттай эмнэлэгт сэтгэцийн эрүүл мндээ шалгуулж байсан юм.     

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button