СПОРТ
Уго Льорис шигшээ багаасаа зодог тайллаа

Францын шигшээ багийн хаалгач Уго Льорис дахин шигшээ багтаа тоглохгүй гэж мэдэгдлээ. 36 настай хаалгач энэ талаараа “Өндөр түвшинд байхдаа болих хэрэгтэй гэж боддог” хэмээн хэлсэн байна.
Уго Льорис нь шигшээ багтаа 2008 оноос 145 тоглохдоо 121-т нь ахлагчийн хувиар талбайд гарсан юм. “Катар 2022” ДАШТ-ий үеэр шигшээ багт тоглосон тоогоор дээд амжилт тогтоосон тэрбээр ДАШТ-ий алт /2018/ мөнгө /2022/, Үндэстний цомын тэмцээний алт /2021/ ЕАШТ-ий мөнгөн /2016/ медальд хүрч байв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.