Гадаад мэдээДЭЛХИЙ
Р.Т.Эрдоган Башар Асад нар уулзаж магадгүй

Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган Сирийн Ерөнхийлөгч Башар Асадтай уулзаж магадгүй болжээ. Уулзалт Туркийн Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө болох талаар хэвлэлүүд мэдээлэв.
“Хоёр улс харилцаагаа хэвийн болгох, Сирид энхтайван тогтоох үйл явц гуравдугаар шатанд шилжлээ. Гуравдугаар шат нь хоёр улсын төрийн тэргүүний уулзалт байх юм” гэж “Aydınlık” сонинд бичжээ. Үйл явц өнгөрсөн сард Москвад ОХУ, Сири, Туркийн Батлан хамгаалахын сайд нар уулзсанаар идэвхжсэн юм байна.
Хэрвээ Ерөнхийлөгч нар уулзахаар болбол наана нь Гадаад хэргийн сайд нар нь уулзах аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.