Нийгмийн

Б.Бат-Эрдэнэ: Хөрөнгө нь гэнэт өссөн гэгдэж буй Л.Болд, Ж.Мөнхбат нар гадаадад томилолттой гээд ирсэнгүй

Өнөөдөр УИХ-ын Ёс зүйн дэд хороо Л.Болд, Ж.Мөнхбат, М.Оюунчимэг нарын орлого гэнэт өссөн асуудлыг хэлэлцлээ. Мөн хуралдаанаар Шадар сайд Ө.Энхтүвшиний гишүүдийн картыг сугалсан асуудал, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр аягаар ширээ нүдэж эсэргүүцэл илэрхийлсэн гэх асуудлаар тус, тус гомдол ирсэн учраас хэлэлцэх ёстой байсан ч хойшлогджээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүйн хорооны дарга Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ, “УИХ-ын Ёс зүйн хорооны хуралдаанд Шадар сайд Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нар оролцоогүй учир хойшлуулъя гэдэг саналыг Д.Эрдэнэбат гишүүн гаргасан. Үүний дагуу олонхи нь дэмжиж, хэлэлцэх асуудлыг хойшлууллаа.

Дараа нь Л.Болд, Ж.Мөнхбат, М.Оюунчимэг нарын гишүүдийн хөрөнгө гэнэт өссөн асуудлыг хэлэлцлээ. Эдний хоёр нь гадаадад томилолттой явж байгаа гээд ирээгүй. Мөн гурвуулаа тайлбараа ирүүлээгүй байна. УИХ-ын Ёс зүйн хорооны дүрмэнд зааснаар хурлаар хэлэлцэх гишүүдийг өөрсдийг нь байлцуулж, тайлбарыг нь сонсох ёстой байдаг. Иймд Ёс зүйн хорооны гишүүдийн олонх нь энэ удаад ажлын хэсэг байгууулах шаардлагагүй гэж үзлээ. Харин УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн гурван гишүүнээс тайлбар авах үүрэг хүлээлээ. Дараагийн хуралдаанаараа гурвууланг нь байлгаж байгаад хэлэлцэхээр болж, хойшлууллаа. Тухайн үед ажлын хэсэг байгуулна” хэмээн ярилаа.  

У.УЯН  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochini
Zochini
2019-10-17 07:32

Nohoiguid gahai hutsna gegcheer hamgiin huuramch Bat Erdene ene horoog udirdaad zovoor asuudliig shiidej chadah uu.Bohiin hor nairuuldag shigee yum setgeh biz.

MatFuse
MatFuse
2020-01-16 08:15

Craiglistgeneric Viagra Online Clomid Insemination Artificielle Cialis 400 Mg [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url] Propecia 1mgacheter

LesOrdiff
LesOrdiff
2020-01-18 14:43

France Ethylex Canadian Healthcare M#ll Sachet Kamagra Usa [url=http://cialibuy.com]Cialis[/url] Brand Levitra 20mg Bupropion Online Drugst

StevSlarie
StevSlarie
2020-01-18 23:55

Cialis Blutdrucksenker [url=http://cialibuy.com]Cialis[/url] Cephalexin Tooth Viagra Moins Cher Priligy Generico Italia

LesOrdiff
LesOrdiff
2020-02-03 16:21

Order Prednisone Online From Canada http://buyciaonlinex.com/# - Cialis Buy Zithromax Single Dose buy cialis Propecia Sin Receta Medica

Холбоотой мэдээ

Back to top button