Top StoriesНийгмийнНИЙГЭМНийгэм мэдээСурвалжилгаСурвалжилга, Нийтлэл

Сурвалжилга: Иргэд ч, худалдаачид ч Эрээн хотын зорчих хөдөлгөөнийг буруушааж байна

Замын-Үүд-Эрээн авто замын боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг нэгдүгээр сарын 8-ны өдрийн 08.00 цагт нээсэн. Эхний ээлжид манай улсаас 300 зорчигч автобусаар нэвтрэх бөгөөд Эрээний талд монгол иргэдийг хүлээж авах 22 зочид буудлыг бэлдсэн юм.

Дээрх чиглэлд автобус өдөрт долоон удаа явна. Ингэхдээ улс хооронд зорчих автобусны тасалбараа зөвхөн цахимаар захиалах бөгөөд иргэд eticket.transdep.mn хаягаар хандаж, захиалах ёстой юм.

Замын-Үүд-Эрээний автобус өдөр бүр 08.00, 08.30, 09.00, 09.30,10.00,10.30,11.00 цагт тээвэрлэлтийг гүйцэтгэх аж. Үнэ тарифын хувьд том хүн 25 мянган төгрөг, хүүхэд 12,500 төгрөгөөр зорчих юм.

-Эрээн рүү гарахад PCR шинжилгээг огт хараагүй-

Өдөрт 300 зорчигч хэмээн тооцоод үзвэл 8-ны өдрөөс хойш одоогоор 1000 орчим хүн Эрээн рүү гарсан байх магадлалтай. Тэгвэл анхны зорчигдын нэг болсон Г.Б /нэрээ гаргахаас татгалзав/-гээс нөхцөл байдлын талаар тодрууллаа.

Тэрбээр "Биднийг их баяртайгаар угтаж авсан. Гэвч ихэнх дэлгүүр хаалттай байлаа. Харин маргааш нь олон дэлгүүр бараагаа татаж байсан юм. Өмнө нь олон хүн цугладаг байсан бол одоо зорчигчид багатай. Харин хотын хөл хөдөлгөөн их. Урт хугацааны хөл хорионы дараах үе болохоор тэр байх. Өөрсдөө ч өвчлөл нь харьцангуй багассан гэдгээ хэлж байсан" гэв.

Үргэлжлүүлэн тэрбээр "Бараануудаа захынхаа үүдэнд овоолсон. Худалдаачид нь нөхцөл байдал хэр хүнд байснаа ярьсан юм. Мөн бүгд масктай байна билээ. Харин хилээр гарахад бидний өгсөн PCR шинжилгээний хариу хэрэг болоогүй. Эрүүл мэндийн асуумжийг л бөглүүлсэн. Жижиг тэрэг гарч буй эсэхийг мэдэхгүй" хэмээн Эрээний нөхцөл байдлын талаар мэдээллээ.

-Иргэд: Цагаан сарын үеэр энэ шийдвэрийг гаргасан нь буруу зүйл-

Эрээн хотын нөхцөл байдал манай худалдан авагчдыг хүлээж авахад бэлэн болсон дүр зураглалтай байна. Тэгвэл иргэдийн зүгээс зорчигч тээврийг нээсэнтэй холбоотойгоор ямар байр суурьтай байгаа талаар хүргэе.

Иргэн н.Батсайхан "Хятадад цар тахлын тохиолдол их байгаа гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэлж байна лээ. Манай улс хилээ хаах ёстой л доо. Хилээ нээж буйг дэмжихгүй байгаа. Ачаа тээвэрлэхэд болно л доо. Энэ нь эдийн засагт хэрэгтэй. Харин хүн хоорондын харилцаа, тээврийг эсэргүүцэж байгаа. Халдвар дотоодод тарвал яах юм" гэлээ.

Харин бусад иргэд "Хилээ нээсэн нь дэмий, буруу үйлдэл л гэж бодож байгаа. Өвчин л нэмэгдэх байх. Яаж зохицуулах юм бүү мэд"

"Би үүнтэй холбоотой мэдээлэлгүй л байна. Ямартай ч манайх руу орж ирэхдээ асуумж бөглөж оруулж байгаа бол урагшаа гарахдаа шинжилгээ өгөх юм билээ. Аль аль талдаа шинжилгээ өгөх хэрэгтэй болов уу. Цагаан сар болж байгаа болохоор өвчин нэмэгдвэл нэлээд хүндрэл үүснэ шүү дээ"

"Би хувьдаа хил нээснийг буруу гэж бодож байна. Урд хөршид цар тахал намжаагүй. Манайхан өөрсдөө бараагаа авахаар Эрээнийг зорьж эхэллээ. Тэнд бөөн л ковидын халдвар бий. Монгол руу зөөвөрлөвөл юу болох вэ. Манай улс хэдэн хүнтэй билээ. Олон сая хүнтэй улстай харьцуулж болохгүй. Бид яагаад дотоодын бараа бүтээгдхүүнийг хэрэглэж болохгүй гэж. Бараа бүтээгдэхүүний үнэ өндөр байлаа гээд яахав дээ. Манайхан чинь үнээ буулгах биш" хэмээв.

-Худалдаачид: Хятад руу гарахдаа шинжилгээ өгч байхад манайх руу орохдоо асуумж л бөглөх юм билээ. Ийм байж болохгүй-

Тэгвэл Замын-Үүд-Эрээн чиглэлийн зорчигчийн хөдөлгөөнийг нээсэнтэй холбоотойгоор худалдаа эрхлэгчид зүгээс ямар байр суурьтай байгаа талаар хүргэе.

Худалдаа эрхлэгч О.Ням-Очир цагаан сарын үеэр зорчих хөдөлгөөнийг нээж буй нь хардах сэдлийг төрүүлсэн гэдгээ хуваалцсан юм. Тэрбээр "Эрээний хилийн шийдвэрийг буруу гэж бодож байна. Үндэсний аюулгүй байдлаа бодсон ч тэр. Хятад улс руу орохын тулд PCR шинжилгээ өгч байна. Гэтэл манайх руу ирэхэд мэдүүлэг өгөөд орж ирнэ гэнэ. Ингэж болохгүй. Манайх тусгаар тогтносон улс шүү дээ. Хятадаас өвчинтэй орж ирж буй хүн мэдүүлэг бөглөөд л орж ирж байна гэж би бодож байна. Яагаад хил нээж байгаа юм. Цагаан сар дөхсөн үед шүү. Манай мөнгөний урсгал тийшээгээ урсаж байна шүү дээ. Тиймээс хил нээхийг би хамгийн буруу зүйл гэж бодож байна" гэв.

"Хятадууд манайх руу шинжилгээгүй орж ирж байхад бид урагшаагаа яагаад шинжилгээтэй орж байгаа юм. Сонин байгаа биз дээ. Бид 2-3 жил бараа бүтээгдэхүүнээ цахимаар аваад болж л байна. Тиймээс эрсдэлийг багасгасны дараа хилээ нээх нь дээр байсан болов уу гэж бодож байгаа. Юанийн ханш өсөөд 512 төгрөгтэй тэнцэж байна. Тиймээс бараа бүтээгдэхүүний үнэ яаж буурахав дээ.

Монголын талаас орсон машинуудыг ачаа ачуулж байна гэтэл өнөөдөр ачаа ачуулахаа больсон хэмээн хэлж байна. Буцаад каргогоор бараа ачдаг болсон гэж байна. Тэгэхээр барааны үнэ буурахгүй. Хятадын талаас өөрийн эрх ашгийг бодож байна. Байдал намжиж тайван болчихвол наймаачид өөрсдөө явж бараагаа авсан нь дээр"

"Хятадад өвчин их гарч байгаа гэсэн. Хилээ нээсэн нь таалагдахгүй байна. Наймаачдын дийлэнх нь wechat-аар бараагаа худалдаж авдаг. Тиймээс олонх нь Эрээн рүү явахгүй байх гэж бодож байна. Эрсдэлд орохоос сэргийлж, каргогоор бараагаа авсан нь дээр. Мэдээж хэрэг бүх асуудал үгүй болвол өөрсдөө бараандаа явах нь зөв. Бөөний том компаниуд, мэр сэр хүмүүс зорчиход асуудалгүй байх. Харин нийтээрээ зорчиж эхэлбэл асуудал байх. Мөн юанийн ханш нэмэгдсэн болохоор бараа бүтээгдэхүүний үнэ ч буурахгүй"

Б.Цэдэвдорж "Урагшаа явлаа гээд нэмэргүй юм шиг байна лээ. Бараг 70 орчим хувь нь хаалттай байгаа гэх мэдээлэлтэй байна. Худалдан авагч ч багассан. Өдөрт 4-5 хүн ирдэг. Бусад лангуугаар явж үзвэл хүнтэйгээс хүнгүй нь их болсон. Зорчигч тээврийг нээлээ гээд худалдаа эрхлэгчдэд төдийлөн ач холбогдолгүй. Бараа материал орж ирж байгаа ч Монголд худалдан авалт байхгүй байна. Юанийн ханш нэмэгдээд хэдхэн хоногийн дотор 515 орчим төгрөгт хүрсэн. Тиймээс бараа бүтээгдэхүүний үнэ буурахад хүндрэлтэй. Худалдаачид бүтээгдэхүүнээ зарахын тулд бараг л нэмэлтгүй зарж байгаа. Цаанаасаа үнэтэй авч байгаа ч энд борлуулахын тулд төдийлөн үнийг нь нэмэхгүй байна. Урагшаа явахгүйгээр каргогоор бараа авах нь одоогоор хамгийн зөв сонголт. Бид ч гэсэн эрсдэлээ бодож байна" гэлээ.

ВИДЕО БИЧЛЭГИЙГ ТУН УДАХГҮЙ

-Дэлхийн улс орнууд хятадаар дамжин өнгөрөх эсвэл тус улсаас зорчиж буй иргэдээс шинжилгээний бичиг шаардана-

Худалдаачдын зүгээс каргогоор бараа татах нь эрсдэлээ бодсон ч хамгийн оновчтой хувилбар болсон бол иргэдийн зүгээс Хятадыг зорих болон Монгол руу орж ирж буй иргэдэд үйлчлэх журам яагаад хоёр өөр байгаад бухимдаж байв. Тодруулбал,

  • БНХАУ-ын гаалийн аппликэйшныг ухаалаг гар утсаараа эсвэл цаасан хэлбэрээр англи болон хятад хэл дээр бөглөж, урьдчилан мэдүүлнэ.
  • Монгол Улсаас БНХАУ-д зорчих иргэд явахаасаа 48 цагийн өмнө PCR шинжилгээний сөрөг хариутай байна. Коронавирусийн халдварын халуурах зэрэг шинж тэмдэг илэрсэн болон PCR шинжилгээний хариу эерэг гарвал Хятадын хилээр нэвтрүүлэхгүй. 
  • БНХАУ-д зорчоод буцаж ирж буй монгол иргэд эрүүл мэндийн асуумж бөглөнө.
  • Монгол Улсад ирэх хятад иргэд эрүүл мэндийн асуумж бөглөж хил нэвтэрнэ 

хэмээн заасан журамд манайхаас урд хөршийг зоривол зайлшгүй шинжилгээ өгсөн байх хэрэгтэй бөгөөд харин Монголыг зорьж ирсэн хятад иргэд эрүүл мэндийн асуумж бөглөнө хэмээн заасан юм.

Хятад хилээ нээх сургаар дэлхийн улс орнууд хилээ хааж, зарим нь зөвхөн тус улсаас зорчин ирэгсдээс шинжилгээний бичиг шаардаж эхлэх болсноо ар араасаа зарласаар.

Тухайлбал, Япон улс өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 30-наас эхлэн хилээр нэвтрэх хятад жуулчдаас коронавирусний шинжилгээ авах болсон. Харин Энэтхэг улс хятад, солонгос, япон болон тайланд жуулчдаас шинжилгээ авна гэдгээ мэдэгдсэн юм. Түүгээр ч зогсохгүй БНСУ, АНУ, Бельги гэх мэт улсууд ээлж дараалан шинжилгээний бичиг шаардана гэх шийдвэрийг гаргаж байна.

Марокко улсын хувьд Хятадаас зорчин ирэгсдийг хилээр нэвтрүүлэхгүй гэдгээ мэдэгдэв. Зөвхөн хятад иргэдэд хамаарахгүй бөгөөд тус улсаар дамжин өнгөрсөн иргэн бүрд хамаатай ажээ. Хилээрээ нэвтрүүлэхгүй гэх мэдэгдлийг гаргасан Марокко улс ийм шийдвэр гаргасан анхны улс болсон юм.

-Хятадад халдварын нөхцөл байдал ямар байгаа вэ-

Хятад улс хилээ нээснээр дэлхий дахинаа эдийн засагт томоохон нөлөө үзүүлж эхэлсэн. Тэгвэл гаднын улс орнууд шинжилгээний бичиг шаардаж байгаа ч зарим газруудад цар тахлын эм ховордсон асуудал ч үүсжээ. Тухайлбал, Хонконгод цар тахлын эм ховордсон байна. Хятад хилээ нээх сургаар тус улстай хил залгаа улс орнуудад цар тахлыг эмчлэх эмийн эрэлт өсөж, олдоц мууджээ.

Нөгөө талаар он гарахын өмнө Хятадын эрүүл мэндийн салбарын мэдээлснээр цар тахлын гурван том давлагаа хүлээж байгаа хэмээж байв. Хятадын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн ерөнхий тархвар судлаач Ву Зунью "Нэгдүгээр сарын дунд үе хүртэл тохиолдлын тоо нэмэгдэнэ. Цагаан сарын баярын амралтаар цар тахлын хоёр дахь давлагаа эхлэх юм. Харин гурав дахь давлагаа хоёрдугаар сарын сүүлээс гуравдугаар сарын дунд үе хүртэл тохионо" гэв.

Мөн тус улсын гурван том мужийн нэг болох Хэнанийн эрүүл мэндийн хорооны захирал Кан Чуанчэнь нэгдүгээр сарын 6-ны байдлаар мужийн хүн амын 8 хувь нь вирусний халдвар авсан хэмээн мэдээлсэн юм. Энэхүү мужид 99.4 сая хүн амьдардаг ажээ.

"The Guardian"-д мэдээлснээр Азийн хөрөнгийн зах зээлийн индексүүд сүүлийн таван сарын хамгийн өндөр өсөлтийг үзүүлсэн нь Хятадын эдийн засаг нээгдсэнтэй холбоотой хэмээн мэдээлсэн байна. Мөн газрын тос, түүхий эдийн зах зээлд ч нөлөө үзүүлж буй.

Энэ мэтээр хилээ нээснээс хойших богино хугацаанд дэлхийн эдийн засагт эерэг нөлөөг үзүүлж буй хэдий ч анхаарал болгоомжоо сулруулж болохгүй хэмээн ДЭМБ-аас мэдээлсэн. Тэдний зүгээс Хятад улсыг цар тахлын явцын мэдээллээ үнэн, тодорхой мэдээлэхийг хүсэж байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-01-11 08:05

тэгээд эрээний хогоор дүүрнэ бэлэглэнэ бүтэхгүй изда

Дангаасүрэн
Дангаасүрэн
2023-01-11 09:24

Үлийгээ хийж хилээ нээсэн юм бэ.Төрд толгой байна уу.

Зочин
Зочин
2023-01-11 09:44

Эрээн явсан гуйлгачингууд тэндээ шингэх хэрэгтэй.Монгол руу орж ирвэл 14 хоног тусгаарлах хэрэгтэй шүү новшнуудыг.

Зочин
Зочин
2023-01-11 10:13

Манай хэдэн худ##даачид хятадаас захиж авчирсан бараагаа үнэтэй өгөх гээд сандарч байгаа юм байна даа. Хөдөлмөрчин ард өөрийнхөө ц##ингаар урагшаа гараад өөрт хэрэгтэй зүйлсээ аваад ороод ирэхээр та нар үнээ буулгахгүй хаашаа ######ах вэ дээ.

Зочин
Зочин
2023-01-11 10:39

ЭХ ОРНЫ ЭЗЭН ХУЛГАЙЧ ГЭЖ БАЙХГҮЙ БОЛЖЭЭ ХЯТАДЫН ЭЛДЭВ ЧАНАРГҮЙ БАРААГААР ОДОО ЭНЭ БЭЭЖИНБААТАР ХОТ НЬ ДҮҮРЧ ҮМХИЙ ҮНЭРТҮҮЛЖ УСАНД ОРДОГГҮЙ ТЭНЭГ АВГАЙЧУУЛ НЬ ТЭНГЭРТ ТУЛСАН ҮНЭ ХЭЛЭЭД САЛТААНДАА ХИЙСЭН ПАМПАРСАНДАА САРИАД ЗОГСОЖ БАЙГАА.МОНГОЛЫН ЦАГААН САР НЬ ЧАНАРГҮЙ ХЯТАД БАРААГ БИЕН БИ?НДЭЭ ДАМЖУУЛЖ ХИМИЙН ТАРИАТАЙ МАЛЫН МАХААРАА ХИЙСЭН БУУЗАА ШААЖ МАХАА ИДЭЖ ХОРТ ХАВДРААР АМЬДААРАА АРЬС ЯС БОЛОН ТАРЧЛАХЫГ ХЭЛДЭГ БОЛЖЭЭ.ЭНЭ ЖИЛ ЭНЭ ЦАГААН САР ГЭДЭГ БҮДҮҮЛЭГ ФЕОДОЛЫН ҮЕИЙН ХОЦРОГДСОН БАЯР НЭРТЭЙ СЭТГЭЛ ЗҮРХНИЙ ӨВЧИН НЭМДЭГ БАЯРАА ХОРЬ ИДДАГ ХӨГШИН ҮДЭЭРҮҮД НЬ ЗОЛГОХ ГЭЖ ИРСЭН ХҮНИЙХЭЭ НҮҮР ЛҮҮ БИШ ГАР ЛУУ НЬ ХАРДАГ БУЗРЫН МУУХАЙ ЁС ТОГТЖЭЭ .ТЭГЭЭД ГАРСНЫХ ДАРАА ХИЙМЭЛ ШҮДТЭЙ ҮМХИЙ АМААРАА ОРЧНЫГ БУЗАРТУУЛАН ТЭР МУУ МЯНГААР ЗОЛГОЛОО НАРИЙНДАА ХАТАЖ ҮХМЭР Ч ГЭХ ШИГ ИНГЭЖ ЦАГААН САР ХИЙГЭЭД ЯАДЫН ИДДА ШУУД ХОРЬ ХӨГШИН ҮДЭЭРҮҮДИЙГ НЭГ ГАЗАР БӨӨГНҮҮЛЭЭД ДУУ ХӨГЖИМ ШҮЛЭГ НАЙРАГ СОНСГОЖ ЦАГААН САРЫГ МӨНГӨНИЙ ХАЛТУУР ГЭЖ БҮҮ ЭЛИЙР ГЭЭД ФИЛОСОФИЧ ГЭЖ ӨӨРИЙГӨӨ БОДДОГ СЭТГЭЦИЙН АСУУДАЛТАЙ МОЛОЛРЭРДЭНЭЭР ТАРХИЙГ НЬ УГААЛГАЯ ИДДА ГЭЖ ЦАГААН САР ГЭНЭ ШҮҮ ХАР САР МЭДЭВ ҮҮ? ӨРӨНД ШААЖ ӨТӨНД ИДЭГДДЭГ ХАР САР

Зайлуул
Зайлуул
2023-01-11 10:56

Элдэв дэмий зүйлд иргэдээс сан## асуулга авч хошгоруулдаг байж .. яг ийм нөхцөлд л иргэдээс сан## асуулга авч хил нээх зорчих шийдвэрийг гаргах хэрэгтэй. ! Монголчууд ковид дахин хүсэхгүй!

Зочин
Зочин
2023-01-11 11:06

Нэг т##ыг барьсан мэдээ бна. Цаанаасаа үнэтэй авч байгаа ч гэх шиг. Ш## худлаа хятадад юмны үнэ өсөөгүй. Манайх шиг хурдан өсөж, хурдан буурдаг жижиг зах зээлтэй улс биш. Асар том зах зээлтэй.12 сард тээврийн зард## бага зэрэг өссөн ч одоо буцаад хэвийн болсон.

Зочин
Зочин
2023-01-11 11:29

Монгол улс хилээ нээхгүй том толгой гаргаж дэлхийн улс орнууд дундаас од болбол БНХАУ хоёр жилийн хугацаатай хилээ хааж бүх юмаа зогсоогоод зөвхөн шувуу л нааш цааш нисдэг болбол монголчууд юу бодож суух болоо.

Зочин
Зочин
2023-01-11 11:29

Uragsh buu yav. Zahialgaar naraagaa av. Haldvarin degdelt nemegdvel bid l suirne. Urdaas irj bgaa humuus pcr shinjilgee zaaval avch oruul

Зочин
Зочин
2023-01-11 12:25

Тийшдээ хил нээгдхээр гөнөө өвчин нь ороод ирдэг байхгүй юу

Зочинцэцэг
Зочинцэцэг
2023-01-11 14:37

Нээвэл нээнэ л биз ! Явах нь яваад явахгүй нь болирч дэа ! Эрүүл ахуйн дэглэмэа л сайн сахиач дээ ! Ууж идэж заваарч явахаа л болчихвол болоо юм биш үл ! Байнга л нэг нэгэндэа дарамт гай болох юм . Үхэх бол идэж байгаа идэх хоолондоо хахаад л үхчихнэ! Хаанаас юугаа авч хэндээ юугаа бэлэглэх нь хэнд хамаатай юм бэ ?! Сонгуулиар хахуулиар сан##аа худ##ддагаа больчих худ## ярьж хулгай хийж мөнгөөр өвчилөхөө л больчих зүнээр! Тэнэгтэж бусдыгаа дарамт##ж өөосдийнхөө өчүүхэн эрх ашгийг бусдын өмнө тавих гээд үзчих юм аа

Амьдралын тэмцэл
Амьдралын тэмцэл
2023-01-11 17:04

Явах эсэх хүмүүсийн асууд## хувь хүний хувьд зун явахаар төлөвлөж байна.Хятадын хүнс бараа АНУ EХ стандарт хангасан маш чанартай үнэтэй манай Монголчууд эдийн засаг санхүүгийн худ##дан авах чадамжаас ш##тга##ж чанарын асууд## яригдана
Хэн ч ##бадаагүй байхад манайхан өөрсдөө хөрш улсын хил гарч худ##даа хийдэг. Өөрсдөө хөдөлмөрлөх дургүй бэлэнчлэх сэтгэлгээтэй хов чив хоосон сагсуурсан авилга одон тэмдэгт нугасгүй ард түмэн өмнөд хөршийн ард түмэн ямар их хөдөлмөрлөж нүхэн гэр элсэн цөл будаа ногоогоор хооллож ирээдүйн үр удамдаа ямар хөгжилтэй ногоон ёс зүйтэй улсыг хүлээлгэн өгч байгаа сайныг олж хараарай

ЗОЧИН
ЗОЧИН
2023-01-11 22:11

Наймаачид тэсэхгүй эрээн рүүгээ явнаа худлаа солиорч байгаан мөнгөнд нугасгүй муухай хүмүүс чинь наймаачид шүүдээ

Зочин
Зочин
2023-01-12 07:53

Хятадад Корона гайгүй л гэж байна билээ.Барууныхан л Хятадын эдийн засаг сэргэвэл газ, нефтийн үнэ ихсэнэ,Оросын түүхий эдийг их авна гэж айгаад голдуу цуурх## гаргаж байгаа юм.

Холбоотой мэдээ

Back to top button