Гадаад мэдээДЭЛХИЙ
Сомалид газрын тосны анхны орд нээгдлээ

Сомалигийн хойд хэсгээс газрын тосны орд илэрчээ. Энэ тус улсад анхны тохиолдол болсон байна.
Шинэ орд нийслэл Харгейс хотоос өмнө зүгт байрлалтай. Британид төвтэй “Genel Energy” компани илрүүлжээ. Засгийн газраас уг баярт мэдээг ард түмэндээ дуулгаж, ордын ашиглалтаас орж ирэх мөнгийг хөгжлийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд зарцуулах боломжтой гэж мэдэгджээ.

Сомали нь дэлхийн хамгийн ядуу буурай улсын нэг юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.