БНХАУ-ын оршуулгын товчоо, чандарлах газарт урт дараалал үүсжээ

БНХАУ-д ковид19-ийн шалтгаант нас баралтын тоо өссөн тул оршуулгын товчоо, эмнэлгийн моргуудад дараалал үүсжээ. CNN агентлаг энэ талаар мэдээллээ.
Мэдээллийг “Maxar Technologies” компанийн хиймэл дагуулаас авсан зурагт үндэслэн бэлтгэсэн байна. Зурагт Бээжингийн ойролцоох оршуулгын товчоо, цогцос байршуулах болон шатаах газруудын үүдэнд автомашины урт дараалал үүссэн байдал буужээ. Куньмин, Нанькин, Чэньдү, Таншань, Хучжоу хотуудад мөн ижил нөхцөл байдал ажиглагджээ.

“БНХАУ-ын иргэд олон нийтийн сүлжээнд буяны үйл ажиллагаа эрхэлдэг газруудын ачаалал нэмэгдэж, оршуулгын газрын даац хэтэрч байгаа талаар бичсэн нь үнэн болохыг дээрх зургууд баталж байна” гэж мэдээлэлд бичсэн байна.
CNN мэдээллээ зөвхөн хиймэл дагуулын зургаар ч бус, иргэдийн мэдээллээр баталгаажуулсан байна. Иргэд ойр дотнынхноо нутаглуулахыг тулд олон хоногоор хүлээж байгаагаа ярьжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.