Нийгмийн

Улсын гарьд Д.Рагчаагийн хүү Жамъянтогтох чансаа тогтоох барилдаанд яллаа

Өчигдөр /2022.01.11/ Ядоны сүмо бөхийн холбооны шинэ залуу бөхчүүдийн чансаа тогтоох барилдаан боллоо. Уг барилаанаар есөн залуу бөх мэргэжлийн сүмо бөхөд хөл тависан байна.

Тэдний нэг нь улсын гарьд Д.Рагчаагийн хүү Жамъянтогтох байв. Тэрбээр Асахакүрюү нэрээр барилдсан юм.

Р.Жамьяантогтох ахлах ангиа төгсөөд Такүшёкү их сургуульд дэвшин, Зүүн Японы оюутны аварга шалгаруулах тэмцээний шилдэг наймд орж байсан амжилттай. Өнгөрсөн хавар их сургуулиа төгсөөд, "Такасаго" дэвжээнд дадлага хийж байжээ. Тэрбээр 24 настай, 181 см өндөр, 150 кг жинтэй.  

Асахакүрюү нэрийг түүнд Б.Дашням багш нь өгсөн бөгөөд Такасаго дэвжээний алдарт аварга Асашёорюү болон өөрийн Асасэкирюү нэрнээс хоёр ханз аван, сайн сайхны бэлэгдэл цагаан өнгийг нэмснээр ийнхүү “Өглөөний цагаан луу” сүмо бөхөд гарч ирлээ. Өглөөний хөх, улаан луутай байсан тус дэвжээ ийнхүү цагаан луутай болж байгаа юм.

Сонирхуулахад, Р.Жамъянтогтох нь Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Үндэсний их баяр наадамд дөрөв түрүүлж, тав үзүүрлэсэн, дархан аварга Д.Цэрэнтогтох агсны зээ билээ.


С.Сувдансондор

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button