ЭРҮҮЛ МЭНД

Парацетамолыг тераплю, тайлал хот, миксагриптэй хамт хэрэглэж болохгүй

Парацетамол бол халуун бууруулах, өвдөлт намдаах үйлчилгээтэй жоргүй олгодог, өргөн хэрэглээний эм.

Иргэд энэ эмийг хэрэглэхдээ хортой нөлөөг анхаарах нь чухал. Өөрөөр хэлбэл Парацетамол агуулсан эм хэрэглэвэл ижил найрлагатай өөр эмийг давхардуулан хэрэглэхгүй байх нь зүйтэй.

Парацетамолыг хоногт дөрвөн граммаас их тунгаар хэрэглэхэд элэг, бөөрийг хордуулж, үйл ажиллагааг нь хямраахаас гадна зүрхний эд эсийг гэмтээж, хэм алдагдалд хүргэх зэрэг ноцтой гаж нөлөө үзүүлдгийг судлаачид тогтоосон байдаг.

Парацетамолыг зураг дээрх эмнүүдтэй давхарлан хэрэглэх нь хордлогод орох, элэг гэмтэх аюултайг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байна. Мөн эмийг худалдан авахдаа тухайн эмийн хайрцаг дээрх хугацаа, хэрэглэх заавар, найрлагыг сайтар уншиж танилцаарай.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button