Энтертайнмент

"Индиана Жонс"-ын бяцхан хамтрагч Жонатан Куан “Алтан бөмбөрцөг” хүртлээ

АНУ-ын жүжигчин Вьетнам гаралтай Ке Хиу Куан буюу Жонатан Куан “Алтан бөмбөрцөг” кино наадмаар “Шилдэг туслах дүр”-ийн шагнал хүртлээ. Тэрбээр уг шагналд анх удаа нэр дэвшээд авсан нь энэ бөгөөд тайзан дээрээс өөрт нь анх итгэж, боломж олгосон найруулагч Стивен Спилбергт талархал илэрхийлсэн байна.

“Би хаанаас ирсэн, хэн байснаа хэзээ ч мартдаггүй. Хэн надад анхны боломж олгосоныг үргэлж санаж байхаар хүмүүжсэн. Би Стивен Спилбергийг өнөө орой энд харсандаа маш их баяртай байна.

“Индиана Жонс”-д сонгогдсон нь маш азтай хэрэг байсан. Гэхдээ тэрнээс хойш нас ахих тусам “Дахиж аз тохиохгүй болов уу, “Индиана Жонс”-д бүтээсэн дүр жүжигчний замналын минь орой байсан юм биш биз дээ” гэсэн бодол төрдөг байлаа. Аз болоход 30 гаруй жилийн дараа хоёр залуу надад дахин боломж өгсөн. Тэд “Индиана...” дээр гардаг тэр хүүхдийг санаж, надад дахин оролдох боломж олгосон юм.

Түүнээс хойш болсон бүх зүйл итгэмээргүй байсан. Хариултаа олоход минь тусалсан явдалд Дан Кван, Даниел Шейнер нарт маш их баярлалаа. Та хоёр надад миний бодож байснаас илүүг өгсөн" гэж тэрээр тайзан дээрээс нулимс дуслуулан өгүүлжээ.

Одоо Ке Хиу Куаны жүжигчний замнал дахин цэцэглэж, түүний тоглосон "The Electric State", "Loki" гэсэн хоёр кино энэ жил нээлтээ хийх гэнэ.     

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button