Мишель Ёо "Алтан бөмбөрцөг" наадмын инээдмийн киноны шилдэг эмэгтэй жүжигчин боллоо

“Алтан бөмбөрцөг 2023” Лос-Анжелес хотноо болж байна. Алтан бөмбөрцөг шагналыг Холливудын Гадаад хэвлэлийн холбооноос 1944 оны нэгдүгээр сараас олгож эхлэсэн. Америкийн болон олон улсын кино, телевизийн шилдэг бүтээлийг үнэлдэг томоохон шагнал юм.
Энэ жил 80 дахь удаагаа зохион байгуулж байгаа шагнал гардуулах ёслолд "Everything Everywhere All at Once" кинонд тоглосон Мишель Ёо хөгжимт болон инээдмийн киноны шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг 60 настайдаа авч байна.
Тэрбээр шагналаа гардан авахдаа "Өмнө нь хэзээ ч хийж байгаагүй биет инээдмийн кино байлаа, надад үнэхээр таалагдсан. Та бүхэн намайг тулаантай кинон дээр харж байсан. Би тулаантай дүр бүтээхдээ үргэлж тайван байдаг, юу хийхээ ч сайн мэднэ. Харин энэ кинонд бүтээсэн дүр бол Эвелин Ван юу ч мэдэхгүй, толгойд нь маш олон асуудал эргэлддэг, хөгширсөн гэрийн эзэгтэй байлаа. Энэ дүрийг бүтээхэд надад үнэхээр хөгжилтэй байсан" хэмээжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.