Нийгэм мэдээ

Товчоогоор нэвтэрсэн хураамжаа төлөөгүй бол оношилгоонд оруулахгүй

Улаанбаатар хотыг тойрсон товчоодын төлбөр авах зургаан цэг цахимжиж, жолооч нар зам ашигласны төлбөрөө бэлэн мөнгөөр бус ROADPAY.MN сайтаар болон бусад хэлбэрээр төлөх болсон.

Гэвч товчоодоор нэвтэрсэн иргэдийн ердөө таван хувь нь төлбөрөө хугацаанд нь төлж байна. Тиймээс энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн жолооч нар автомашины оношилгоонд орохдоо зам ашигласны төлбөрөө төлсөн байх зохицуулалт хийлээ.

Жолооч оношилгоонд орохын өмнө roadpay.mn сайтаар болон Ebarimt аппликэйшний хялбар бүртгэл хэсэгт хандан зам ашигласны төлбөрөө шалган төлөх боломжтой юм.

Товчоодын цаана гэртэй айлууд буюу СХД-ийн 32-р хороо, ХУД-ийн 14-р хороо, Налайх дүүргийн товчооноос цаашхи хорооны оршин суугчид албан ёсны хаягаараа тухайн хороо, дүүрэгтээ бүртгэлтэй бол товчоодоор үнэ төлбөргүй зорчих боломжтой.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button