Монголбанкны ББСБ-тай дарга нар хэрхэв: Т.Ган-Од ХХК болгон валют арилжиж, Ц.Элбэгдоржийн бэр дүү "заржээ"

"ББСБ-тай Монголбанкны газрын дарга нарыг ч зарлана" гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы танхимаас хэлсэнээс хойш даруй 12 хоног өнгөрчээ. Ерөнхий сайдын эл мэдээллийн дараа Монголбанкнаас ажилчид руугаа өөрт чинь болон хамаарал бүхий этгээдэд чинь ББСБ байдаг уу гэх утгатай мэйл илгээсэн гэх.
2020 оны гуравдугаар сарын байдлаар Төв банкны зургаан ажилтан ББСБ-тай, нэг нь хоршоотой байсан юм. Эргэн сануулбал,
- Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүү, зах зээлийн газрын харьяа Эрдэнэсийн сангийн захирал Пүрэвдоржийн ЭРДЭНЭТУЯА
- Монголбанкны Дотоод aудитын газрын захирал Тамирын АМАРСАЙХАН
- Монголбанкны Төлбөр тооцооны газрын Хяналт зохицуулалтын хэлтсийн захирал Ц.АЛДАРМАА
- Монголбанкны Ахлах хянан шалгагч Данжилаагийн ГАНБАТ
- Хэнтий аймаг дахь Монголбанкны салбарын захирал Төмөрзандангийн ГАН-ОД
- Сүхбаатар аймаг дахь Монголбанкы салбарын захирал Цэрэнжавын МӨНХБАЯР
- Монголбанкны ажилтан Э.ЖАВХЛАН.
Эл мэдээллийн дараа 2020 оны хоёрдугаар улиралд АТГ-аас хяналт шалгалт хийж, Монголбанк руу хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр зөвлөмж бүхий албан бичиг хүргүүлсэн байдаг.
ББСБ-тай, хоршоотой гэх нэр нь дурдагдаад буй хүмүүс одоо Монголбанканд ажиллаж буй эсэх, ББСБ-тай албан тушаалтнууд байгаа эсэхийг тус банкны хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтнаас тодрууллаа.
Ингэхэд "Э.Жавхлан, Т.Аюурсайхан нар огт ажиллаж байгаагүй. Одоо манайд Т.Ган-Од, П.Эрдэнэтуяа нар л ажиллаж байгаа. Тэд ББСБ-аа зарж борлуулсан. Нэр дурдсан бусад нь тэтгэвэрт, зарим нь ажлаас гарсан. Одоо манайд ББСБ-тай хүн байхгүй." гэв.
Монголбанкны ажилтны өгсөн мэдээллээр бол, одоо ажиллаж буй Т.Ган-Од, П.Эрдэнэтуяа нар л ББСБ-аа хэдийнэ зарчихсан аж. Тэгвэл үүнийг нээлттэй мэдээллээр нягталж үзэцгээе.
Төмөрзандан Ган-Од:
Т.Ган-Од нь 2020 онд “Ялгуулагч ББСБ” ХХК-г 100 хувь эзэмшдэг байсан. 2007 онд үүсгэн байгуулж, өөрөө захирлаар нь бүртгэлтэй байсан. Тухайн үеийн Улсын бүртгэлийг дор хавсаргалаа.

Харин одоо түүний нэр “Ялгуулагч ББСБ” ХХК-тай үнэхээр хамааралгүй болсон уу гэдгийг харцгаая. Улсын бүртгэлийн opendata.burtgel.gov.mn-с харахад тэр одоо ч хувьцааг нь 100 хувь дангаар эзэмшдэг. Мөн эцсийн өмчлөгч дээр нь түүний нэр байх. Компанийнхаа захирлаар Чулуунбаатарын Даваадорж гэх хүнийг 2020.04.30-нд бүртгүүлжээ. Анх зээл, гадаад валютын арилжааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй байсан бол худалдааны зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх нэмж авчээ.

2020 болон 2023 оны Улсын бүртгэлийн харьцуулаад харахаад ХХК-ийн ард байсан ББСБ гэсэн үг байхгүй болсон байгаа юм. Бодлогод залуусын хяналт ТББ-ын хөтлөн явуулдаг opendatalab.mn-ээс харахад, 2021.10.12-нд ББСБ-ын бүртгэлээ хасуулж, ХХК-аар үйл ажиллагаа явуулдаг болжээ.

Пүрэвдоржийн Эрдэнэтуяа:
П.Эрдэнэтуяа нь 2017-2019 оны хооронд “Болд Кредит ББСБ" ХХК-ийн хувь эзэмшдэг байсан. Үүнийгээ АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогыг мэдүүлэгтээ тусгасан байгаа юм. Тус ББСБ-ыг түүний нөхөр болох Х.Болдбаатар 2015 онд үүсгэн байгуулсан. Х.Болдбаатар нь Ц.Элбэгдоржийн хадам дүү юм.
Улсын бүртгэлийн opendata.burtgel.gov.mn-с харахад П.Эрдэнэтуяа ч тэр, нөхөр нь ч “Болд Кредит ББСБ" ХХК-д ямар нэгэн байдлаар бүртгэлгүй болжээ. Харин Буянхишигийн Ууганчимэг, Ганбаатарын Наранбаатар нар 2022.08.04-нөөс хувь эзэмших болж, эцсийн өмчлөгчөөр бүртгүүлжээ. Г.Наранбаатар нь гүйцэтгэх захирлаар бүртгэлтэй байна. “Болд Кредит ББСБ" ХХК нь Факторингийн үйлчилгээ, Гадаад худалдаа, Зээлийн үйл ажиллагааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй байна.

Сэтгүүлчийн тэмдэглэл: Монголбанкны ажилтан ББСБ-т бүртгэлтэй байсан Т.Ган-Од, П.Эрдэнэтуяа нар ББСБ-аа зарж борлуулсан гэх мэдээллийг өгсөн. П.Эрдэнэтуяа болон гэр бүлийнх нь хүн үүсгэн байгуулсан ББСБ-аас нэрээ татаж авч. Зарсан уу эсвэл хэн нэгэн рүү шилжүүлсэн бололтой. Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөл нь хүчинтэй байна.
Харин тус банкны ажилтан Т.Ган-Одын тухайд ёс зүй зөрчсөн үйлдэл хийжээ. Тодруулан хэлбэл, “Ялгуулагч ББСБ” ХХК-ийн нэрээ “Ялгуулагч” ХХК болгон өөрчлүүлсэн байгаа юм. ББСБ гэх үгийг бүртгэлээс хасуулчихаад, ХХК хэлбэрээр ялгаагүй л зээл, гадаад валютын арилжаа эрхэлж байгаа дүр зурагтай. Хууль зөрчөөгүй байж болох ч хөнгөн заль гаргаж, төрийн мөнгөний авдрыг сахиж буй Төв банкны ажилтан атлаа ийн ёс зүйгүй үйлдэл гаргажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эби ахын эхнэр Болормаа эгчийн дүү Болдбаатар ББСБ -аараа иргэдийг шулдаг.
Аль ч түвшинд байх юм даа. Яаах ёстой юм болоо.
Бүгдээрээ авилгад идэгдчихсэн байгаа дөөй
Элбэгдорж Багабанди гээд еөк асангууд яагаад дандаа охидуудтай охидууд нь юманд орооцолдоод байдгийн бэ
Багабандийн охинтой л адилхан юм болж байгаа юмдаг уу даа
Ажилчид нь бүгдээрээ жаахан жаахан юм хүртчихсэн Дунд шатны удирдлагууд идэж уугаад бүүр амташчихсан байдаг юм байна л даа
өөр Данжилаагийн Ганбат нь ББСБ-тай ба МБ-нд ажилласаар байгаа шүүдээ. бас өөр бусад хүмүүс байгаа даа
Одоо гол нүүрсний хулгайч нараа тодруулж шүүж ил болгож ийм увайгүй улсыг хохироосон хулгайчдаа зогсоож авах хэмжээ авах түүнээс өөр тийш чиглүүлэх гээд бай хулгайчууд
Элбэгдоржийг холбох гэж ядчих юмаа кккк
Хүзүүгүй хулгайч хаа сайгүй луйвар хийх дуртай угийн гуйлгачин бсан новш ханаж цадахыг үл мэднэ цааз
Манай орцонд нэг хогоо өдөр бүр хаядаг эмэгтэй байдаг. Чамайг барина шүү гэхээр нэг хэсэг гайгүй болдог. Түүн шиг.
МОНГОЛЫН МӨХӨЖ БУЙ ТӨРИЙН ЦАРАЙ
Монгол банкны захир## асан Батсүхийн
хүү тус банкинд ажилладаг. Тэднийх
Начин заан ломбард , Илланай ББСБ - тай болно