Улс төрийн мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Өнгөрсөн 30 жилийн алдаа, оноо Үндсэн хуультай холбоотой

Төрийн ордны их танхимд “Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл-нийгмийн зөвшилцөл” чуулга уулзалт зохион байгууллаа.

Тус чуулганд улс төрийн 32 намын төлөөлөл, иргэний нийгэм, төрийн бус байгууллага, ард иргэдийн төлөөлөл зэрэг 600 гаруй хүн оролцлоо.

Чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, эрх зүйн шинэтгэл, үндсэн хуулийн тогтолцоотой холбоотой илтгэл тавилаа.

Ерөнхий сайд  1990-1992 онд Үндсэн хууль хэлэлцсэн протоколуудад тулгуурлаж илтгэлээ танилцуулав. Монгол Улс түүхэндээ дөрвөн удаа Үндсэн хуулиа шинэчлэн баталсан. Бүгд үүргээ гүйцэтгэснийг илтгэлийнхээ эхэнд онцлов. Монгол Улсын өнгөрсөн 30 жилийн алдаа оноо Үндсэн хуультай тодорхой хэмжээгээр холбоотой гэдгийг Ерөнхий сайд илтгэлдээ дурдлаа. Үндсэн хууль өнгөрсөн 30 жилд нийгмийн шилжилтийг тайван замаар хийхэд түүхэн үүргээ гүйцэтгэсэн. Одоо бид өнгөрснөө бодитой дүгнэж шинэ 30 жилээ тодорхойлох нь энэ цаг үеийн үүрэг мөн гэдгийг Ерөнхий сайд хэллээ.

Тэрбээр илтгэлийнхээ төгсгөлд, одоо бидэнд гурван арга зам байна. Нэгдүгээрт шинэ Үндсэн хуулийг ард нийтийн санал асуулгад тулгуурлаж батлах, хоёрдугаарт Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, гуравдугаарт одоо байгаа эрх зүйн зохицуулалтад тулгуурлаж тулгамдаж буй асуудлаа шийдэх арга зам байгааг хэлэв.

Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл-нийгмийн зөвшилцөл чуулганы үндсэн хэлэлцүүлэг дуусаж, салбар хэлэлцүүлгээр үргэлжилж байна.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-01-11 14:34

buruu bukhen busdiin buruu

Зочин
Зочин
2023-01-11 17:04

АЖЛАА ХИЙЖ ЧАДДАГГҮЙ ХҮН ЯМАР НЭГЭН БУРУУГ БУСДААС ХАЙЖ БАЙДАГ.ӨНГӨРСӨН 32 ЖИЛИЙН 28 ЖИЛД НЬ ТӨР БАРЬСАН , ЗАВХАРАЛ БҮХЭН ХАРИН Ч МАНтай ХОЛБООТОЙ. АЖЛАА ХИЙХИОЙН ОРОНД ПОПУЛИЗМ ИХ ХИЙГЭЭД БАЙ.АРД ТҮМНИЙ АМЬДРАЛ МАНын ТА НАРЫН ХЭР ИХ ИДЭЖ УУСНААС ШАЛТГААЛЖ ХӨГЖИХ ЭС ХӨГЖИХ ШАЛТГААН БОЛЧИХООД БАЙНА.ПОПУЛИЗМЭ4 БАГАСГААД ҮНДСЭН АЖЛАА ХИЙГЭЭЧ ЧАДАХГҮЙ БОЛ ОГЦРООЧ.ҮНДСЭН ХУУЛЬ МОНГОЛ УЛСЫГ ХӨГЖҮҮЛЭХГҮЙ БАЙНА ГЭВЭЛ ТҮҮН ШИГ ХУДЛАА ЮМ БАЙХГҮЙ ШҮҮ..ҮНДСЭН ХУУЛИА ЗӨРЧДӨГ ,ЖИЛ БОЛГОН ШАХУУ ҮНДСЭН ХУУЛИАРАА ОРОЛДДОГ , ЦЭЦ ээр ӨӨРЧЛҮҮЛДЭГ ЭЭ МАН БОЛИХ ХЭРЭГТЭЙ.ҮНДСЭН ХУУЛИАС БУРУУГАА ХАЙХЫН ОРОНД ӨӨРСДӨӨСӨӨ БУРУУГАА ХАЙ , ҮНДСЭН АЖЛАА ХИЙ.ПОПУЛИЗМЭЭ БАГАСГА

Холбоотой мэдээ

Back to top button