Нийгмийн

Орон сууцны метр квадратын үнэ өсөж 3,8 саяд хүрлээ

Шинэ байр худалдаж авахаар зэхэж буй иргэд байрны үнэ огцом өсөж, чанарын шаардлага хангахгүй байна хэмээж буй. Тэгвэл бид байрны үнэ өсөх болсон шалтгаан, цаашдын төлөв, одоо үүссэн нөхцөл байдлын талаар сурвалжиллаа. Юун түрүүнд байрны үнэ 2022 онд сар бүр хэрхэн өссөн талаарх мэдээллийг доорх инфографик харуулж байна.

Эл мэдээллийг Үндэсний статистикийн хорооны 1212.mn сайтаас эх сурвалжлан авлаа. Дээрх графикаас харахад 2022 оны хоёрдугаар сард шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.38 сая төгрөг, Сүхбаатар дүүрэгт 3.8 сая төгрөг байсан бол Сонгино хайрханд 2.3 сая төгрөг байжээ. Харин оны эцэс буюу 12 дугаар сард 3.49 сая төгрөг болж өссөн байгаа юм. Энэ тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13,9, өмнөх сараас 1,4 хувиар өсжээ.

Байр худалдаж авахаар зэхэж буй иргэн Д.Дэмбэрэл хэлэхдээ “Би одоо 31 настай мөнгөө хурааж хурааж байр авах гэсэн тэнгэрт хадаж. Уг нь хотын төв хавиараа 70 саяар нэг өрөө байр ч болтугай олдох байх гэж горьдсон юм, үлгэр бололтой. Одоо нэг мөсөн үлдсэн мөнгийг нь лизендээд арай дээр байр хайдаг юм уу даа. Гэхдээ манай улсад байр худалдаж авах ч жаахан асуудалтай л байна. Гэхдээ яах вэ болох биз. Амьд явахад алзах юу байх вэ. Цалин жаахан муу болохоор лизен төлнө гэдэг бол чанга л байна” гэв.

Тэгвэл энэ асуудалд мэргэжилтнүүд ямар байр суурийг хүргэж байна.

-Төрийн зохицуулалт орон сууцны үнэ өсөхөд ихээр нөлөөлсөн гэж харагдаж байна.

-Тийм. 2020 оноос хадгаламжийн хүүг бууруулсан. Түүнээс өгөөж авдаг байсан хүмүүс авахаа болиод ирэхээр үл хөдлөх хөрөнгөнд мөнгөө оруулж байгаа юм.

Дараагаар нь гадаадад олон жил ажилласан хүмүүсээ татах ажлыг хийсэн. Энэ ч бас байрны үнэд нөлөөлдөг. Тэдгээр иргэд байрны захиалга ихээр өгдөг. Эдгээр шалтгаан нөлөөлж байтал сонгуулийн нөлөөгөөр ипотекийн зургаан хувийн зээл гаргаж эхэлсэн.

-Таны хэлж байгаачлан байрны эрэлтийг дэмжсэн бодлогыг нэгэн зэрэг ихээр явуулжээ.

-Үнэн хэрэгтээ нийлүүлэлт нэмэгдээгүй, буурсан. Учир нь хил гааль хаалттай байх үед бараа материалын тасалдах болсон. Орж ирсэн материал нь өндөр үнээр борлуулагдаж байна. Нийлүүлэлт талдаа хомстол, нөгөө талдаа өртөг нэмэгдсэн гэх хоёр шалтгаанаар байрны үнэ өслөө. Өнөөдрийн байдлаар 2.4-2.9 сая төгрөг болтлоо өссөн байна.

  • Шинэ байрны үнэ 30-40 хувийн өсөлт
  • Хуучин байранд 20 орчим хувийн өсөлт бий болсон.

-Орон сууцны үнийн цаашдын төлөвийг хэрхэн таамаглаж байна вэ?

-Цаашид орон сууцны урьдчилгаа төлбөрийг 20 хувь болгох зэргээр эрэлтийг дэмжсэн бодлого хэрэгжүүлэх юм бол үнэ өснө. Хэрэв тийм бодлого явуулахгүй зогсоовол үнэ огцом тэлэх орон зай байхгүй болно. Тэгэхээр 2022 оны хувьд тогтвортой байх болно.

-Урт хугацаандаа буурах төлөв бий юү?

-Энэ жилд буурах төлөв ажиглагдахгүй байна. Учир нь коронавирус байгаа учраас нийлүүлэлт хангалтгүй. Зөвхөн коронавирусийн шалтгаанаар шинэ байрнууд өртөг өндөр босож байна.

Урт хугацаандаа Улаанбаатар хот дэд бүтэц, цахилгаан болон дулааны асуудлаа нэмсний дараа барилгажуулахгүй бол байшин барих хүчин чадал хүрэхгүй. Эдгээр асуудлыг шийдсэний дараа урт хугацаандаа байрны үнэ тогтворжих төлөв ажиглагдаж байна.

С.Сувдансондор

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Худал шүү
Худал шүү
2023-01-11 16:46

Худ## бодит бус бичлээ дээ. Эрэлт - худ##дан авагч цөөрсөн тул харин ч үнэ бууж элдэв хямдр## нөхцөл сан## тохиролцоо үүсээд байна.

Холбоотой мэдээ

Back to top button