Нийгэм мэдээ

Цаа, цасны баяр ирэх сарын 27, 28-нд болно

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, Дархад, цаатны өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, өвлөн уламжлуулах, сурталчлан таниулах зорилготой Цаа, цасны баяр хоёрдугаар сарын 27, 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд болно.

Энэ үеэр цаст тайгад дархад, цаатан иргэд хэрхэн зохицон амьдарч байгаа болон цас, цаатай холбоотой өвлийн спортын үйл ажиллагаанууд, цааны уралдаан, дархадын уламжлалт “Хааг цана”-ын уралдаан зэрэг эртнээс уламжлагдан ирсэн сонирхолтой үзүүлбэрүүдийг үзэх боломжтой юм.

Мөн Дархад, цаатны олон зууны туршид нүүдэллэн, ан гөрөө хийх үед хэрхэн байгаль дэлхийтэйгээ зохицон амьдарч ирсэн ёс заншлууд, хоол, ундааны соёлыг дэлгэн үзүүлдгээрээ онцлогтой.

“Цас, цааны баяр”-ыг  зөвхөн Рэнчинлхүмбэ сумын иргэдийн дунд зохион байгуулдаг байсан бол 2018 оноос эхлэн  Дархад зоны өв соёл ёс заншлыг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор хил залгаа сумдыг хамруулан өргөжүүлж энэ жил  Цагааннуур суманд  хийж байгаа ажээ. 

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-01-11 17:14

Нөгөө улаанбаатар төмөр замын хэрлэн гэх суганы үсийг чөлөөлөөчээ. Бас л сонгон ш##гаруул##тгүй томилогдсон шдээ. Хэрлэн мэргэжлийн бус этгээд.

Back to top button