УЛС ТӨРУлс төрийн мэдээ
"Ковид-19"-ийн хуулиар томилсон зургаан ТНБД-ыг чөлөөллөө

Засгийн газрын өнөөдрийн /2023.01.11/ хуралдаанаас зургаан яамны Төрийн нарийн бичгийн дарга нарыг чөлөөлсөн байна. Цар тахлын хуулийн үйлчлэл зогссон тул эдгээр албан тушаалтнуудыг чөлөөлж буй.
Төрийн нарийн бичгийн дарга
- Эдийн засаг, хөгжлийн яамны ТНБД Ханджавын Батжаргал
- Соёлын яамны ТНБД Санжаадоржийн Оюунбилэг
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны ТНБД Баяраагийн Бямбадагва
- Цахим хөгжил, харилцаа холбооны яамны ТНБД Чулуунцэцэгийн Золбаяр
- Эрчим хүчний яамны ТНБД Нансалын Тавинбэх
- Эрүүл мэндийн яамны ТНБД Цэвэгмидийн Эрдэмбилэг нарыг үүрэгт ажлаас нь тус тус чөлөөллөө.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.