Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ: "Союз МС-22" сансрын хөлөг солиртой мөргөлджээ

Олон улсын сансрын станцад бэхлэгдсэн ОХУ-ын "Союз МС-22" хөлгийг солир мөргөсөн байна. Улмаар зарим эд ангид эвдрэл гарчээ. Тиймээс Оросын эрх баригчид засвар үйлчилгээ үзүүлэх аврах хөлгиийг илгээхээр болжээ.

Роскостом буюу ОХУ-ын сансар судлалын агентлагийн мэдээлснээр ирэх сарын 20-ны өдөр нисгэгчгүй, аютомат навигацын системээр тоноглосон "Союз МС-23" аврах хөлгийг Олон улсын сансрын станц руу илгээхээр болсон тухай "Assocaited Press болон France Press-т мэдээлжээ.

"Союз МС-22" хөлгөөр Олон улсын сансрын станцад өнгөрсөн есдүгээр сард ирсэн гурван сансрын нисгэгчийг эх дэлхий рүү буцаах зорилгоор Оросын эрх баригчид энэхүү нисгэгчгүй хөлгийг илгээж байгаа юм.

Тодруулбал тус сансрын хөлөгт Оросын сансрын нисгэгч Сергей Прокофьев, Дмитрий Петелин, НАСА-гийн сансрын нисгэгч Фрэнк Рубио нар ажиллаж буй.

ОХУ Украинд халдан түрэмгийлсний дараа ч АНУ-тай сансрын салбарын хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж буйн нэг жишээ бол энэхүү сансар судлалын төсөл хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа. Мөн Япон, Канад, Европн 11 орон хамтран үйл ажиллагаа явуулдаг билээ.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button