Телевизээр хонжворт сугалаа, үнэ хаялцуулсан худалдаа явуулахыг хориглолоо

Харилцаа Холбооны Зохицуулах Хороо /ХХЗХ/-ноос телевизээр эд мөнгөний хонжворт сугалаа явуулах, бараа бүтээгдэхүүнийг студид байрлуулан үнэ хаялцуулах, дуудлага худалдаа зохион байгуулах хэлбэрээр худалдан борлуулах нэвтрүүлэг гаргахыг хориглолоо.

Үүнд эд мөнгөний хонжворт сугалаа худалдан борлуулах нэвтрүүлэгт сугалааны тохирлыг дамжуулах нь хамаарахгүй юм байна.
Мөн телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд эд мөнгөний хонжворт сугалаа худалдан борлуулах хэлбэрийн нэвтрүүлгийг нэгдүгээр сарын 9-ний дотор зогсоох мэдэгдэл хүргүүлсэн байна.
ХХЗХ-нд иргэдээс телевизүүдээр эд мөнгөний хонжворт сугалаа сурталчлан борлуулсан нэвтрүүлэг ихээр хийж байгаа нь соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх үүргээ гүйцэтгэхгүй байна гэсэн гомдол тасралтгүй ирсний дагуу журамдаа өөрчлөлт оруулжээ.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
тэгмээрсэндээ
3
Аль эрт болиулмаар байсан . Хумуусийг аж ил хийж биш хялбар аргаар менге олоход сургаад байхаар яаж улс орон сайхан болох билээдээ.
Нүдээ олсон шийдвэр