НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД
Монгол-Японы эмнэлэг: Ажилчдадаа цалинтай чөлөө олгож, бүтэн биеийн оношилгоонд үнэгүй хамруулдаг

АШУҮИС-ийн Монгол-Япон эмнэлэг ажилчдадаа төрсөн өдрөөр нь цалинтай чөлөө олгодог аж. Ингэхдээ бүтэн биеийн оношилгоонд үнэгүй хамруулж эрсдэлээс хамгаалдаг байна. Энэ тогтолцоог тус эмнэлэг бодлогоор нэвтрүүлэн ажиллаж байгаа бөгөөд олон шинэ, сайн өөрчлөлт гарсан тухай хэлж байгаа юм.
Тодруулбал, бүх ажилчдадаа оношилгоонд оруулахын тулд цаг алдаж, урт дараалал үүсгэх шаардлагагүйгээр цэгцтэй байдлаар шийдэх боломж гэж үзэн ийн шийдвэрлэжээ.
Өдөрт 6-7 хүний төрсөн өдөр дунджаар тохиодог бөгөөд чөлөөнд хамрагдсан ажилтан заавал шинжилгээндээ орохыг шаарддаг байна. Энэхүү хуваарийг бүтэн жилийн өмнөөс гаргаж хэвшжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ийм байх хэрэгтэй. Ажилчид нь иргэдийн эрүүл мэндийн төлөө эмнэлэг нь ажилчдынхаа эрүүл мэндийн төлөө. Энэ бол гайх##тай зохилдлого
Эрүүл ажилчид ажлаа сайн хийлгүй яахав
Энэ бол бусад бүх байгууллагад хэрэгжүүлмээр зөв туршлага байна. Манайд өнөөдөр шинжилгээ өгөх нь битгий хэл эсэргээрээ төрсөн өдрөө тэмдэглэх нэрээр архи ууж эрүүл мэндээ сөнөөж байгаа шүү дээ. Энэ бол гашуун үнэн.
Мундаг юм өө Улсын хэдэн эмнэлэг маань ингэж чаддагийн болов уу