Домогт гитарчин Жефф Бек таалал төгслөө

Рок хөгжмийн бүх цаг үеийн хамгийн нөлөө бүхий гитарчдын нэг Жефф Бек 78 насандаа таалал төгсжээ.
Тэрбээр “Yardbirds” хамтлагт Эрик Клэптоныг орлож орсноор урлагт гялалзах гараагаа эхэлсэн юм. Улмаар 1960-аад оны сүүлээр “Jeff Beck Group” хамтлагаа үүсгэн байгуулж, Род Стюарттай хөгжмийн ертөнцийн нэгэн домогт хослолыг үүсгэсэн билээ.

Домогт гитарчныг нас барсныг мэдсэн алдартнууд цахим орчинд эмгэнэлээ илэрхийлцгээж буй. Үнэнч хамтрагч Род Стюарт нь андыгаа “Агуу” гэж тодорхойлоод “Жефф өөр гарагийн хүн байсан. Тэр Ронни Вуд бид хоёрыг 1960-аад оны сүллээр “Jeff Beck Group” хамтлагтаа авснаас хойш бид огт эргэж хараагүй билээ” хэмээн бичжээ.
Брайан Мэй, Мик Жаггер, Оззи Осборн нарын олон алдартнууд Жеффийн төлөө гашуудаж, эмгэнэлийн үгээ зориулж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.