"Холбооны анхны байшин"-г албадан авч, шилжүүллээ

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж “Холбооны анхны байшин”-г Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд хүлээлгэн өглөө.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах барилгын хууль бус эзэмшлээс төрийн өмчийн байр талбайг чөлөөлөх мэдэгдэл хүргүүлсэн ч сайн дураар биелүүлээгүй тул албадан чөлөөлсөн байна.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас уг барилгын өмчлөх эрх 2004 онд “Ванхүү” ХХК-д хууль бусаар шилжсэн хэмээн улсын бүртгэлийг хүчингүй болгох арга хэмжээ авсан.
2020 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн 26 дугаар тогтоолоор төрийн өмчид бүртгэж, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.
Монгол Улсын анхны Ерөнхий сайд сайн ноён хан Т.Намнансүрэн 1914 онд Өргөө хот дахь Засгийн газрын телефон холбоо ашиглах дүрмийг баталж, өнөөгийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Бөхийн өргөөний баруун хойд талд байрлах ногоон байшинд телефон станцыг байгуулсан түүхтэй.
Энэ барилгыг 1913 онд барьж, 1914 онд баруун талын залгааг дуусган анхны телефон станц байрласнаар Төмөр утасны хороо буюу Холбооны анхны барилга хэмээн нэрлэгдэж, 1921 оны долдугаар сараас 1998 он хүртэл Холбооны музей байрлажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайн засч, тохижуулаад музей болгох хэрэгтэй
Нураачих өө наадах нээх ашигтай т##байд жижигхэн байшин байгаад байдаг юм
Хөөх дээр үед холбооны байшин байсан юм уу