Б.Тамир: 100 автобусыг арван шинэ чиглэлд гаргана

Нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах парк шинэчлэлт хийж байгаа билээ. Үүний хүрээнд 2022 оны төсвөөр БНХАУ-д 224 автобусны захиалга өгч хийлгүүлж буй. Тэгвэл үүнээс 100 автобусыг энэ долоо хоногт үйлчилгээнд гаргах ажээ.
Энэ талаар нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугараас тодруулсан юм. Тэрбээр "Эхний 100 автобусаас урьдчилж 30 нь ирсэн. Энэ долоо хоногт үлдэгдэл нь ирнэ. Ингэснээр эхний ээлжийн 100 автобус үйлчилгээнд гарна. Харин үлдсэн 124 автобусыг Хятадад захиалж хийлгүүлж байгаа. Хоёрдугаар сард багтааж бүгдийг нь үйлчилгээнд гаргана хэмээн төлөвлөсөн.
Шинэ автобусууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан стандарттай. Буух, суух төхөөрөмжийг суурилуулсан. Мөн цахим дэлгэц ч бий. Өвөл цонх нь цантахгүй, агааржуулагч, халаагчтайгаар хийлгэж байгаа" гэлээ.
-Хоёрдугаар сар багтаж, 224 автобус үйлчилгээнд гарна-
Эдгээр автобусны хуваарилалтыг хэрхэн хийх талаар Нийтийн тээврийн газрын Тээвэр төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамираас тодруулсан юм.
-Одоо орж ирж буй 100 автобусыг хэрхэн хуваарилах вэ?
-Манай байгууллагын зүгээс автобусны төлөвлөлтийг хийсэн. Одоогоор 98 хувийн төлөвлөлттэй байгаа. Одоо орж ирж буй 100 автобусыг 10 чиглэлд шинээр гаргахаар төлөвлөсөн. Ингэхдээ зарим чиглэлд явж буй автобусны тоог нэмж гаргана. Улмаар автобусууд богино эргэлтэд оруулж, буудалд очих нийтийн тээврийн хэрэгслийн хоорондох зай багасах юм.
Гэвч дээрх төлөвлөлт нь эхний ээлжийн 100 автобустай холбоотой. Дараа дараагийн автобус орж ирэх бүрд төлөвлөлтийг цаг алдалгүй хийнэ.
-Хоёрдугаар сар гэхэд нийт 224 автобусаа үйлчилгээнд гаргана гэж буй. Нөгөө талаас энэ долоо хоног гэхэд урьдчилж оруулж ирсэн 100 автобусаа үйлчилгээнд гаргана гэсэн. Боломжтой юу?
-Шууд үйлчилгээнд гаргана хэмээн хэлж болохгүй. Учир нь оруулж ирсэн автобус бүрд технхикийн онршилгоо хийж, карт унших төхөөрөмж байрлуулна. Мөн улсын бүртгэлийн дугаар олгох гэх мэт ажлууд бий.
Хэлэхэд амар ч хийхэд багагүй хугацаа шаардах ажлууд юм. Тиймээс ирсэн даруйд үйлчилгээнд гаргана хэмээн хэлж болохгүй. Тэглээ гээд автобусны хүртээмжийг сайжруулах явцыг хойшлуулахгүйгээр нэн яаралтайгаар дээрх ажлыг хийнэ.
Бүхий л боломжоороо хоёрдугаар сар гэхэд 224 автобусыг үйлчилгээнд гаргахаар ажиллах болно.
Өмнө дурдсанчлан дээрх 224 автобусны зардлыг өнгөрсөн он /2022 он/-ы төсвөөс гаргасан. Харин цахим орчинд түгж буй 300 автобус нь "Түгжрэл"-ийн сайдын 2023 оны төсвөөс гарч байгаа билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Худ## попрогчид.
ШИНЭ ЧИГЛЭЛ ГЭСЭН ЧИНЬ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ? ШИНЭ ХОРООЛОЛ БИЙ БОЛСОН ЮМ УУ? ЭСВЭЛ АВТОБУС ЯВДАГГҮЙ ТИЙМ ГАЗАР БАЙСАН ЮМ УУ?