Нийгмийн
Шри Ланка улс зээлийг нь хэсэгчлэн тэглэхийг Энэтхэг, Хятадаас хүсжээ

Шри Ланка улсын Төв банк Энэтхэг, БНХАУ-аас зээлийг нь хэсэгчлэн тэглэх талаар яриа хэлэлцээр яаралтай эхлүүлэхийг хүсжээ.
Энэтхэгийн далайд орших арал улс дампуурлаас гарахын тулд 2.9 тэрбум ам.долларын зээл олгохыг олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас хүссэн. Гэвч тэд БНХАУ, Энэтхэг хоёр улс зээлээ тодорхой хэмжээнд багасгах арга хэмжээ аваагүй тохиолдолд зээлийн хэлэлцээрийг эхлүүлэхгүй гэсэн шаардлага тавьсан юм байна. Тиймээс Бээжин, Делид хандаж, өр зээлээс нь тодорхой хэмжээнд хасаж өгөхийг хүсэж буй ажээ.
Шри Ланкийн Төв банкны захирал Нандалал Вирасингхе ВВС агентлагт өгсөн ярилцлагадаа “Боломж байгаа ч гол нь талууд маш шуурхай ажиллах хэрэгтэй” гэж онцолсон байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.