FTX биржийн захирлуудаас таван тэрбум ам.долларын хөрөнгө гарчээ

АНУ-ын хуулийн байгууллага дампуурлаа зарласан FTX криптобиржийн хамаарал бүхий объектуудад нэгжлэг хийж, таван тэрбум ам.долларын хөрөнгө олжээ. Хөрөнгө бэлэн мөнгө болон криптовалют, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ зэрэг хэлбэртэй байсан аж.
Гэсэн ч цаана ч хэчнээн хэмжээний хөрөнгө үлдсэнийг одоо ч эцэслэн тогтоох боломжгүй байгаа талаар АНУ-ын шүүхээс мэдэгдэж байна.
Хуулийн байгууллагаас FTX-ийн гүйцэтгэх захирал асан Сэм Бэнкман-Фридийг асар их хэмжээний хохиролтой луйврын хэрэгт буруутгаж буй.
Жилийн өмнө 32 тэрбум доллараар үнэлэгдэж байсан FTX өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 11-нд дампуурлаа зарласан бөгөөд биржээр үйлчлүүлэгчдийн найман тэрбум ам.долларын хөрөнгө үгүй болсон юм.
АНУ-ын холбооны прокурорууд гүйцэтгэх захирал Банкман-Фридийг өөрийн криптовалют арилжааны Alameda Research фирмийнхээ өрийг төлөх болон бусад хөрөнгө оруулалт хийх зорилгоор FTX биржийн үйлчлүүлэгчдийн мөнгийг завшсан гэж буруутгаж байгаа юм.
FTX-ийг үүсгэн байгуулагч Гари Ванг, "Аламеда"-гийн Каролайн Эллисон нарыг мөн энэ хэрэгт буруутгаж байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.