СТА Б.Мишээл: Хүүхдээ төрүүлээд хоёр сар хүрэлгүй, киноныхоо шинэ ангид тоглосон

"Нийслэл хүүхэн" ОАУСК анх 2020-2021 онд буюу одоогоос гурван жилийн өмнө үзэгчдийн хүртээл болж эхэлсэн. Энэхүү кино гарсан даруйдаа маш олон үзэгчтэй болж долоон хоног бүрийн бямба гарагийн орой үзэгчдийг дэлгэцнээ уяж чаддаг байв. Тэр ч утгаараа тус оны хамгийн өндөр хандалттай телевизийн олон ангит киноны жагсаалтыг тэргүүлсэн юм.
Энэ кино хөдөөгийн малчдын амьдралыг байдаг л нэг эгэл бор, уйтгартай, хэвшмэл байдлаар дүрслээгүй гэдгээрээ ялгарсан бөгөөд үзэгчдэд шинэ хөдөөг таниулсан гэж хэлж болно. Дөрвөн бүл хаяа хаяагаа дэрлэн буусан хот айлд өрнөх сонирхолтой, хөгжилтэй үйл явдлууд үзэгчдийг киноны туршид хөтлөх бөгөөд байгалийн зураглал, өнгөний дүрслэл, дуу хөгжим, малчдын дээл, хувцас, зүүсгэл гоёл улам бүр “амь” нэмнэ.
Оранж энтертэйнмент, Номадиа пикчерсийн хамтын уран бүтээл болох энэхүү киноны хоёрдугаар бүлэг одоогоос яг жилийн өмнө мөн л нээлтээ хийж үзэгчдийг хүлээлт, таамгийг үргэлжлүүлэн тайлсан. Хандалт мөн л тэргүүллээ хадгалсан.


Тэгвэл өчигдөр /2022.01.12/ “Нийслэл хүүхэн, бал сар” нэртэй бүрэн хэмжээний кино нээлтээ хийлээ. Нээлтэд кино группын арын албанынхан, жүжигчид гээд киног бүтээхэд оролцсон бүхий л хүн уригдан иржээ. Энэ үеэр тус киноны продюсер, найруулагч, гол дүрийн жүжигчид сэтггэгдлээ хуваалцаж, үг хэлсэн юм.
Төслийн удирдагч, Баяржаргал: Гурван жил буюу 1000 гаруй хоногийн хугацаанд 420 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр энэ төсөл хэрэгжлээ.1000 хоногийн турш хамт байсан үзэгчдэдээ, арын албанынхандаа, жүигчдэдээ баярлалаа. Хамгийн чухал нь энэ олон хоногийн хугацаанд уран бүтээлчдийн маань арыг дааж байсан гэр бүлийнхэнд нь тусгайлан талархал илэрхийлмээр байна.

Найруулагч Ч.Жаргалсайхан: Анх энэ кино малчин залуус гэдэг нэртэй 12 анги зохиол ирж байсан. Маш гэгээлэг, хөдөөгийн амьдралыг гоёор харуулсан зохиол шиг санагдсан. Тийм ч учраас үзэгчдэд таалагдсан байх гэж боддог.
СТА, гол дүрийн жүжигчин Б.Мишээл: Хүний амьдралд ховорхон тохиох хувь заяандаа талархъя. Дөнгөж амаржсан эх шиг нэгэн шинэ бүтээлээ өлгийдөн авч байгаадаа баяртай байна. Учир нь энэ сайхан киноныхоо нэг эд, эс нь болж ажилласандаа баярладаг. Энэ ангийн хувьд хүүхдээ төрүүлээд хоёр сар хүрээгүй байхдаа уран бүтээлдээ орсон учир арай онцлог байлаа. Мэдээж уран бүтээлийн дүнг үзэгчид маань тавина, таалагдана гэж найдаж байна.

МУГЖ М.Баярмагнай: Бид кино бүтээх нийт хугацаанд бүтэн нэг жил хамдтаа амьдарсан байна. Бараг нэг гэр бүл шиг болж чаджээ. Жүжигчид, кино багийнхандаа их ч дасаж. Энэ ангиас хойш ахиж үргэлжлэхгүй ингээд дуусаж байгаа юм. Олон ангит кино гэдэг маш их ажиллагаатай, урт хугацаа шаарддаг амаргүй ажил юм байна аа гэдгийг мэдэрлээ.

"Нийслэл хүүхэн, бал сар" кино өнөөдрөөс /2023.01.13/ эхлэн бүх кино театруудаар гарч байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ajiliin amjilt husey oshoo olon uran buteel tuurwiarai
Zavaan, zalhuu, archaagui huuhen