Узбекистанд хүйтэрч, эрх баригчид нь иргэддээ гарахгүй байхыг зөвлөжээ

Узбекистан улсад цаг агаар цочир хүйтэрсний улмаас нийгэм эдийн засагт түр зуурын шинжтэй хүндрэлүүд гарч байгаа талаар орон нутгийн хэвлэлүүд нь мэдээлж байна.
Лхагва, пүрэв гарагт агаарын хэм -20 хүрснээс байгалийн хийн станцуудын үйл ажиллагаа доголджээ. Шахуургын даралт огцом унаснаас хэрэглэгчдэд очих хангамж тасалдсан байна. Төрийн байгууллага, тосоохон ААН-ийн халаалт доголдож, хөлдөх эрсдэл нүүрлэжээ.
Авто машины зориулалттай хийн түгээгүүрийн ажиллагаа тодорхойгүй хугацаагаар зогссон байна.
Үйлдвэрлэлт, түгээлт доголдож, онц нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор тус улсын Эрчим хүчний яам ард иргэдэдээ хандаж, гэрээсээ гарахгүй байхыг зөвлөжээ. Узбекистанд өнөөдөр цаг агаар 22 градус хүйтэн байгаа нь бүс нутгийн хувьд үнэмлэхүй хүйтэн цаг агаар аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.