Шведэд газрын ховор металлын асар том орд нээгджээ

Швед улсын Арктикийн бүсээс Европт хамгийн томд тооцогдох газрын ховор металлын орд олж илрүүлжээ. “Bloomberg” агентлаг энэ талаар мэдээллээ.
Хайгуулын ажлыг гардан явуулсан “LKAB” уул уурхайн компанийн гаргасан мэдэгдлээр, шинэ ордод өндөр технологид ашиглагдах сая гаруй тонн газрын ховор металл агуулагдаж байгаа аж.
Орд ашиглалтад орсноор Швед улс газрын ховор металлын зах зээлд хамгийн том тоглогч болно. Харин Европын улсууд газрын ховор металлын хэрэгцээгээ хангаж, БНХАУ-аас хараат байхаа больсноор эрчим хүчний салбарт үсрэлт хийнэ гэж “Bloomberg” агентлаг мэдээлэлдээ дурджээ.

"LKAB" компанийн захирал Ян Мострём “Ногоон эрчим хүч рүү хийх шилжилт”-ийг амжилттай гүйцэтгэхэд сая илрүүлсэн орд онцгой үүрэг гүйцэтгэх болсныг ярилцлагадаа дурдсан байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ц.Цогтбаатараа дэмжиж сан##аа өгөхийг ури##ж байна.