Нийгмийн

Элвис Преслигийн охин, дуучин Лиза Мари таалал төгслөө

"Рокн роллын хаан" домогт Элвисийн цорын ганц хүүхэд Лиза Мари Пресли 54 насандаа таалал төгссөнийг ээж нь мэдэгдлээ. Присцилла Пресли "Хөөрхөн охин Лиза Мари биднийг орхин одсон тухай гашуун мэдээг зүрх сэтгэлээрээ хуваалцах ёстой" гэж хэлсэн байна.

Дуучин Лиза Мари өчигдөр Калифорни дахь гэрээсээ ухаангүй байдалтай олдож, улмаар эмнэлэгт хүргэсэн ч ухаан оролгүй байсаар нас баржээ. Түүний үхлийн шалтгаан одоогоор тодорхойгүй байна.

Лиза Мари эцгийнхээ мөрөөр явж, хөгжмийн карьераа эхлүүлсэн. Гурван цомог гаргасан бөгөөд 2003 онд гаргасан анхны студийн цомог нь хэдэн зуун мянган хувь борлогдож эерэг үнэлгээ авч байсан юм.

Тэрээр домогт поп Майкл Жексон, жүжигчин Николас Кейж, хөгжимчин Дэнни Киоу, Майкл Локвуд нарын алдартнуудтай гэрлэж байв. Жүжигчин Рокси Кеуг оролцуулаад гурван хүүхэдтэй. Преслигийн хүү Бенжамин Кио 2020 онд амиа хорлосон юм.

Лиза Мари Пресли хамгийн сүүлд мягмар гарагийн орой Беверли Хиллст болсон "Алтан бөмбөрцөг" шагнал гардуулах ёслолын үеэр олны өмнө гарчээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button