BLACKPINK BRIT Awards-т нэр дэвшлээ

K-pop охидын хамтлаг BLACKPINK энэ жилийн BRIT Awards-т Олон улсын оны шилдэг хамтлаг номинацид нэр дэвшсэн талаар YG Entertainment өнөөдөр мэдэгдлээ.
BLACKPINK хамтлагийг Drake 21 Savage, First Aid Kit, Fontaines DC, Gabriels гэсэн дөрвөн хамтлагийн хамт Британийн Фонографийн салбараас жил бүр зохион байгуулдаг хөгжмийн шагналд нэр дэвшжээ. Ёслолын ажиллагаа хоёрдугаар сарын 11-нд Лондон хотноо болно.
Энэ нь К-поп охидын хамтлаг анх удаа нэр хүндтэй олон улсын шагнал гардуулах ёслолд нэр дэвшиж байгаа тохиолдол юм.
BTS 2021, 2022 онд Brit Awards-ын олон улсын хамтлагийн жагсаалтад орсон ч цом авч чадаагүй. BLACKPINK-ийн хоёрдахь бүрэн хэмжээний цомог болох "Born Pink" нь дэлхийн хэмжээнд амжилтанд хүрч, есдүгээр сард нээлтээ хийснээр Billboard 200 цомог зэрэг томоохон чартуудыг тэргүүлсэн.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.